ОХУ-ын элчин сайдын яамны гудамжийг Борис Немцовын нэрээр нэрлэв

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

ОХУ-ын элчин сайдын яамны гудамжийг Борис Немцовын нэрээр нэрлэв

ОХУ-ын элчин сайдын яамны гудамжийг Борис Немцовын нэрээр нэрлэв

АНУ-ын Вашингтон ДС хот дахь ОХУ-ын элчин сайдын яамны гудамжийг Оросын сөрөг хүчний улстөрч асан Борис Немцовын нэрээр нэрлэжээ.

Хотын зөвлөл учир битүүлгээр амиа алдсан ардчиллын төлөө тэмцэгчийн дурсгалд зориулж дээрх шийдвэрийг гаргасан хэмээн мэдэгдсэн байна. Борис Немцов 2015 онд Кремлийн ордны гадна буудуулж амиа алдсан. АНУ дахь элчин сайдын яамны гудамжийг Борис Немцовын нэрээр нэрлэснийг ОХУ-ын улстөрчид эсэргүүцэж, “башир тохуурхал”гэж үзэж байгаа ажээ.

Оросын Интерфакс агентлаг Либерал ардчилсан намын дарга Владимир Жириновскийн хэлсэн “АНУ-ын эрх баригчид Оросын элчин сайдын яамны дэргэд бохир тоглоом тоглохоор зэхэж байна” үгийг онцолсон юм.

Оросын Коммунист намын бас нэг Дмитрий Новиков хэлэхдээ ‘АНУ-ын эрх баригчид Оросын дотоод хэрэгт оролцдог энэ тоглоомдоо эртнээс гаршсан” гэсэн юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг хурцаар шүүмжилдэг байсан Борис Немцов 2015 оны хоёрдугаар сард Москвагийн нэгэн ресторанаас гэртээ харих замдаа буудуулж нас барсан билээ. Түүний буудуулсан газар дурсгалын хөшөө босгосон боловч хөшөөг эвдэж, сүйтгэх юмуу зайлуулчихдаг ажээ.

Борис Немцовын охин Жанна “Миний эцэг Оросын төлөө цохилох зүрхтэй эх оронч байсан учраас дурсагдах эрхтэй. ОХУ-д бид дурсгалыг нь босгож чадахгүйгээс хойш АНУ-д дурсгалыг нь мөнхжүүлэх болно ” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж