Гадаад паспорт захиалахад 100 айлыг зорих шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Гадаад паспорт захиалахад 100 айлыг зорих шаардлагагүй

Гадаад паспорт захиалахад 100 айлыг зорих шаардлагагүй

                     

Засгийн газрын тогтоолын дагуу энэ сарын 02-ны өдрөөс эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болсон. Үүнээс үүдэн гадаад паспортаа солиулах гэсэн иргэд Оюуны өмч,улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний нэгдүгээр байрны  гадаа 2-3 цаг дугаарлаж байж, үйлчилгээ авч байгаа талаар бид  өмнө мэдээлсэн билээ.

Тэгвэл иргэд гадаад паспортаа энгийнээр захиалах бол 100 айлыг зорих шаардлагагүй, Драгон, Дүнжингарав, Мишээл, 6 буудлын “Оргил” худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлэх боломжтой юм. Захиалга ажлын арван хоногт гарна.

Харин яаралтайгаар буюу ажлын гурван хоногийн дотор авах бол 100 айлд байрлах Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний нэгдүгээр байранд очиж захиалах юм. Иймээс иргэд  гадаад паспортаа энгийнээр захиалах тохиолдолд заавал 100 айлыг зорьж, ачааллыг нэмэлгүйгээр  Нийслэлийн үйлчилгээний төвүүдэд хандах боломжтой.

ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХАД

  •  Иргэний цахим үнэмлэх
  •  Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх
  •  Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 3,5х4,5 хэмжээтэй гурван хувь цээж зураг
  •  Банкны карт уншигч буюу пос машинаар төлбөрөө хийх боломжтой / таван  жилээр 32500 төгрөг. Яаралтайгаар авах тохиолдолд 10000 төгрөг нэмэгдэнэ /
  • -Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн бол эмчийн магадалгаа

ХҮҮХДЭД ГАДААД ПАСПОРТ АВАХАД

  • Төрсний гэрчилгээ эх хувиар хуулбарын хамт
  • Эцэг, эх буюу асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбарын хамт
  •  5-аас дээш насны хүүхэд өөрийн биеэр заавал эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт ирэх
  •  Сүүлийн  зургаан сарын дотор авхуулсан 3.5х4.5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
  •  Гадаад паспорт авах мэдүүлэг бөглөх
  •  Төлбөрийн хувьд том хүний гадаад паспорт авахтай ижил.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж