“Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн гишүүдийг өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн гишүүдийг өөрчилнө

“Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн гишүүдийг өөрчилнө

Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасантай холбогдуулж, тус үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар болжээ.

Ингэхдээ Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн саналыг үндэслэн “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг төлөөлж томилогдсон байсан хүмүүсээс ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, гишүүн Д.Дэмбэрэл нарыг хэвээр үлдээх бол Г.Нандинжаргал, Н.Доржсэмбэ нарыг өөрчлөх болж буй ажээ.

Мөн “Эрдэнэт”ийн 49 хувийн төлөөлөл М.Мөнхбаатар, О.Орхон, Д.Ганболд нарыг чөлөөлөх аж. Тэдний оронд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Хэрлэн, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Элбэгзаяа, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга С.Наранцогт, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан нарыг томилуулахаар чиглэл өгчээ.

Одоо эдгээр хүмүүсийн талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, хариу ирүүлсний дараа томилгоо хийх боломжтой болох ажээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж