Чөлөөт бөхийн УАШТ маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн УАШТ маргааш эхэлнэ

Чөлөөт бөхийн УАШТ маргааш эхэлнэ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш\2018.01.12\ Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд эхэлнэ. Тэмцээн гурван өдөр үргэлжилж, ням гаригт өндөрлөнө.

2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн ихээхэн онцлогтой болох бөгөөд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос хэрэгжиж эхлэх шинэ жингээр явагдах юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг болон эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 68, 72, 76 кг гэсэн жинд аваргуудаа тодруулна.

Мөн тэмцээн Дэлхийн бөхийн холбооны баталгаажсан “TAISHAN” фирмийн гурван дэвжээг ашиглахаар болсон. Үүнээс гадна жин тус бүрт амжилттай оролцсон тамирчдад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг олгодог уламжлал хэрэгжинэ. 

Баг тамирчид өөрсдийн клуб, клубт бэлтгэлээ хийж Орхон аймгийг зориод байна бөгөөд тэмцээнд оролцох тамирчид өнөөдөр болох техникийн зөвлөлийн хурлаар тодрох аж.

Орхон аймагт 2003 онд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байсан бөгөөд 15 жилийн дараа дахин шилдгүүдийг тодруулахаар болж байна.

2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн олон улсын тэмцээнд оролцох эрхийг тамирчдад олгох бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний/ДАШТ/ сорил тэмцээнд оролцох оноог авах юм. Өөрөөр хэлбэл, чөлөөт бөхийн холбооноос ДАШТ-д оролцох тамирчдыг улсын аваргаас шууд тодруулахгүй бөгөөд нэмэлт сорилт тэмцээнийг явуулж эхлээд байна. Үүний дагуу УАШТ-д оролцсон тамирчид оноо цуглуулж, сорил тэмцээнд оролцох юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж