БНСУ-д хулгай хийсэн монгол залууг буцаажээ

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

БНСУ-д хулгай хийсэн монгол залууг буцаажээ

БНСУ-д хулгай хийсэн монгол залууг буцаажээ

2018 оны өвлийн олимпийн наадам Пёнчан хотноо эхлэхэд 28 хоногийн хугацаа үлдлээ. Энэ хугацаанд Монгол улсаас БНСУ-д очихыг хүссэн визийн мэдүүлэг өмнөх оныхоос хоёр дахин өссөн байна. Визийн мэдүүлэгт зөрчилтэй асуудал гарсаар байна. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт Инчоны нисэх онгоцны буудлаас Сөүл хот руу нэвтрэх гэсэн монгол иргэнийг саатуулж, нутаг буцаажээ. Учир нь иргэн А /29 настай/ 2016 онд тус улсад амьдарч байх хугацаандаа Пусан хот дахь нэгэн их дэлгүүрээс хулгай хийн саатуулагдсан аж. Тэрбээр тухайн үед 800 мянган вон /1,6 сая төгрөг/ -оор үнэлэгдэх хувцас хулгайлж нутаг буцжээ.

Харин энэхүү хэрэг хил нэвтрэх үеэр дахин сөхөгдөж, нутаг буцахаас аргагүй болгожээ. Энэхүү мэдээллийг БНСУ-ын хэвлэл, мэдээллийн байгуулага мэдээлсээр байгаа юм.

Тус улсын зүгээс энэ мэтчилэн хуучны хэргүүдийг сөхөж, хил нэвтрүүлэхгүй байхад анхаарал хандуулж эхэлжээ. 

Ч.БОЛОР

Эх сурвалж: naver.com

ВИДЕО /АРХИВ/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж