Ньюс хөтөч: УИХ Агаарын тухай хууль хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.11-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: УИХ Агаарын тухай хууль хэлэлцэнэ

Ньюс хөтөч: УИХ Агаарын тухай хууль хэлэлцэнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.30

  • Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд “ДАВС БАГАТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ” танилцуулах уулзалтыг НЭМҮТ-өөс зохион байгуулна.

11.00

  • Монголын ардчилсан холбооны дэргэдэх "Ахмадын зөвлөл" ТББ-аас өрх айлын эдийн засгийн хэрэгцээг хангах шаардлага, хэрэгцээг тайлбарлаж, тэмцлийн алхам хийж эхлэх талаараа мэдээлэл хийнэ.

12.00

  • Монгол Улсын Гавьяат жүжигчин, ард түмэндээ морины хэмээн алдаршсан дуучин Г.Батбаярын эмчилгээнд зориулсан хандивын тоглолтын талаар Нийтийн дуучдын нэгдсэн холбооноос мэдээлэл хийнэ.

14.00

  • Нийслэлд анхлан хэрэгжүүлж буй “Хог хаягдлын ухаалаг систем” төслийн ажил дуусч, 25 байршлыг бүрэн хянах удирдлагын төвийг нээхэд бэлэн болжээ. Нээлтийн арга хэмжээ Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд болно.

ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНТАЙ

10.00

Хэлэлцэх асуудал

  • Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.04-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд 2017.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж