"Таванбогд   финанс”-ын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

"Таванбогд   финанс”-ын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв

"Таванбогд   финанс”-ын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв

Санхүүгийн   зохицуулах   хороо   өнөөдөр   /2018.01.10/ шинэ оны   анхны   ээлжит   хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар   “Хөрөнгийн үнэлгээний   төв”  ХХК-ийн   даатгалын   хохирол үнэлэгчийн, “Ялалт инвестмент”, “Моветугедэр” ХЗХ-дын хадгаламж, зээлийн, “Элтизэ ББСБ”   ХХК-ийн   банк   бус   санхүүгийн,  “Таванбогд   финанс   ББСБ”   ХХК-ийн   гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлэв.  Мөн “Мега   марз”   ХХК-ийн   даатгалын   хохирол   үнэлэгчийн   үйл   ажиллагаа   эрхлэх   тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. 

Түүнчлэн нэр бүхий гурван ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг гурван жилээр сунгаж, нийслэл болон Архангай аймагт үйл ажиллагаа эрхлэх хоёр ББСБ-д шинээр тусгай зөвшөөрөл олгосон байна. Мөн “Инвесткор ББСБ” ХХК-д банк бус  санхүүгийн төлбөрийн баталгаа гаргах, “Соломон инвестментс ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн цахим   төлбөр   тооцоо,   мөнгөн   гуйвуулгын   болон   гадаад валютын   арилжааны   үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг нэмж олгожээ. 

Т.НОМИН 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж