Таван хүн тутмын нэг нь сониноос татгалзахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

Таван хүн тутмын нэг нь сониноос татгалзахад бэлэн

Таван хүн тутмын нэг нь сониноос татгалзахад бэлэн

Бүх Оросын Нийгмийн санал бодлыг тандах төвийн судалгаагаар таван орос хүн тутмын нэг нь цаасан сониноос татгалзахад бэлэн гэж хариулжээ. Цаасан болон цахим мэдээллийн алийг илүүд үзэх гэсэн асуултад санал асуулгад оролцогчдын санаа бодол тавь тавин хувиар хуваагджээ.

Сүүлийн дөрвөн жилд цахим орчноос мэдээлэл авагчдын тоо Орост нэмэгдэж байна. 2013 онд цахим орчноос мэдээллээ авдаг хэмээн 29 хувь нь хариулж байсан бол өнгөрсөн онд энэ тоо 47 хувь болон өсчээ. Харин хэвлэмэл хэвлэлийн тухайд 2013 онд 58 хувь нь сонин, сэтгүүлээс мэдээлэл авч байсан бол өнгөрсөн оны байдлаар энэ тоо 46 хувь болж буурсан байна.

“Хэдийгээр хэвлэмэл хэвлэлээс бүрэн татгалзах чадахгүй гэж 79 хувь нь хариулсан ч ирэх жилүүдэд энэ хувь ихээхэн өөрчлөгдөх хандлагатай байна. Учир нь, 25-34 насныхны 35 хувь нь зөвхөн цахим орчноос мэдээлэл авахыг илүүд үзэж байгаа гэж хариулжээ” хэмээн тус төвөөс гаргасан хэвлэлийн мэдээнд онцолжээ.

Хэвлэмэл хэвлэл уншигчдын тоо улам буурч байна. 2014 онд оросуудын 77 хувь нь хэвлэмэл сонин, сэтгүүл уншиж байсан бол өнгөрсөн 2017 онд энэ үзүүлэлт 55 хувь болжээ. Гэхдээ цахим орчноос мэдээлэл авч байгаа хүний тоо энэ хугацаанд өсөөгүй, харин ч бага зэрэг буурсан нь бас анхаарал татаж байна. 2014 онд цахим орчноос 58 хувь нь мэдээлэл авч байсан бол 2017 онд энэ тоо 54 хувь гэж гарчээ.

Оросын хоёр том хот болох Москва, Санкт Петербургт 18-34 насны залуус бүрэн цахимд “шилжсэн” дүр зураг гарчээ.

Судалгааг 2017 оны арваннэгдүгээр сарын 23-24-ний хооронд хийжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж