Монголчууд олноор амьдардаг БНСУ-д монгол залуус хэрэгт холбогдох нь их байдаг.
Сөүл хотод ажиллаж, амьдардаг А гэгч монгол залуу /43 настай/ таксины жолооч зодож танхайрсан хэрэг гарчээ. Тэрбээр таксины жолооч болон хамт зорчиж явсан иргэн В /61 настай/ нарыг зодох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан аж. Хэрэг нэгдүгээр сарын 3-ны өдөр 21:20 цагийн үед гарсан тухай Сөүлийн цагдаагийн газар мэдээлсэн байна.
Таксины жолоочийг зодож, танхайрсан Монгол Улсын иргэн А-г Сөүл хотын цагдаагийн газарт саатуулжээ.
Иргэн А нь 1998 оноос хойш БНСУ-д хууль бусаар амьдарч байсан аж.
Ч.БОЛОР
Эх сурвалж: http://news1.kr