“Эрдэнэт үйлдвэр”-ийг хувьцаат компани болгохоор шийдвэрлэв | News.MN

“Эрдэнэт үйлдвэр”-ийг хувьцаат компани болгохоор шийдвэрлэв

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт үйлдвэр”-ийг хувьцаат компани болгохоор шийдвэрлэв

“Эрдэнэт үйлдвэр”-ийг хувьцаат компани болгохоор шийдвэрлэв

“Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. 

Хувьцаат компани болгох болон хувьцааг нь иргэдэд эзэмшүүлэх талаар санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахыг сайд Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгав.

Нийт хувьцааны хэдэн хувийг, ямар хугацаагаар тасалбар болгон ямар нөхцөлөөр иргэдэд эзэмшүүлэх, иргэд хувьцаагаа худалдах, худалдан авахтай холбоотой журмыг Засгийн газар батлах юм.

“Эрдэнэт үйлдвэр” компанид мөн хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр болсон байна. Тус компани өнгөрсөн онд үйлдвэрлэл, техник, технологийн болон эдийн засгийн төлөвлөгөөт зорилтоо бүрэн биелүүлж, хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 219,660.4 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Компани жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг юм.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-01-10 150.129.143.39

ok

Avatar

Зочин 2018-01-10 150.129.143.39

100 huvi tord baival shahaa ihsene toriin omchit kompani aldagdaltai ajilladag gol uchir ni shaha, tiimees todorhoi huviig ni huvichilj kompaniin zasaglaliig ni saijruulah ingesneer hyanalt saijirna

Avatar

Зочин 2018-01-10 150.129.143.39

erdenet uildveriin todorhoi huviig ard tumendee huvitsaagaar ogvol zugeer tegvel hun bur jil bur noogdol ashig hurteed amidrald nemertei

Avatar

Зочин 2018-01-10 202.21.99.42

ХК болгон бүртгэдэг СЗХороны үйл ажиллагааг харъяа Миний мэдэх нэг компани тэднийд асуудал оруулаад бараг хоёр жил хууль баримт ярьж гацаасандаг Харин үүнийг нэг өдрийн дотор хийх байхдаа. Төрийн ажилтан ард түмний төлөө бус ажилладаг нь харагдах байхдаа

Avatar

Зочин 2018-01-10 122.201.25.46

Turiin medeld avna, ard tumend hybitsaa ugnu, amttai ug, unen hereg deeree TUHK-yyd yamar baigaa bilee.

Avatar

Зочин 2018-01-10 150.129.142.35

Төрд очихоор л шахаа энэ тэр хийнэ гээд байгаа нөхдүүд чинь төрийн өмчийг үнэгүй луйвардаж авч хөлжсөн хулгайчуудын л үг ш дээ. Төр муу менежер, төрийнхны шахаа энэ тэр гэж хашгичаад байгаад соц нийгмийн үед баригдсан хэдэн үйлдвэр аж ахуйн газрыг үнэгүй авчихаад зарах нь зарж идэж уух нь уугаад дуусгасан. эдийн засгийн алуурчдын хэлдэг үг, хийдэг арга гэдэг нь тодорхой болсон шүү. Иймд Элбэгдорж, Сайханбилэг, Тэр хэн гэлээ нөгөө зүсээ харагдуулдаггүй луйварчинг чинь эрдэнэбилэг гэлүү тэднийг барьж хорьж ял асуух цаг нь болсон. БНСУ-г хар л даа буусан ерөнхийлөгч битгий хэл ажлаа хийж байсан ерөнхийлөгчөө бариад хорьчихож чадаж байгаа биздээ. БНСУ чинь ардчилсан улс биздээ.

Avatar

Зочин 2018-01-10 150.129.142.35

Хууль зөрчсөн гэмт хэрэг хийсэн улсуудтай Моногл төр ямар нэгэн хэлэлцээ хийж доошоо орж болохгүй шүү. Энхболд шиг төр өмчөө мэднэ гээд л тэднийг хөөж гаргах хэрэгтэй ш дээ. Оросууд 49%-г эзэмшиж байхад Захиргаа, Албад, цех хэсгийн дарга нарыг 51%-н төлөөлөл буюу Монголчууд 1-р местен дээр, Оросууд 2-р т томилогдон ажиллаж байсан .Жишээ нь ГОК-н ерөнхий захирал Монгол, Харин Ерөнхий инженер нь буюу 1-р орлогч нь Орос/ Орос захирал гэдэг байсан/ Гэх мэтчилэн.
Гэтэл одоо наад 49%-нхан чинь ерөнхий захиралаас дооших бүх албан тушаалд өөрсдийн хүмүүсийг аль хэдий нь тавьчихсан ёстой нэг дураараа дургиж байгаа гэсэн. Иймд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй дээ.

Avatar

Зочин 2018-01-10 150.129.142.35

Оросын тал мөнгөө авсан. Ростех хохирохгүй тул Олон улсын шүүх, арбит энэ тэр гэдэг чинь цаг сунгаж асуудлыг сунжруулах гэсэн заль төдий зүйл. Тэгээд ч Моноглын төрийг олон улсын шүүхэд өгч байдаг тэд одоо хэн юм бэ. Моноглын компани биш юм уу. Тийм учраас төр төмөр нүүрээ гаргах хэрэгтэй . Хэрэг нь тодорхой байгаа тэр нөхдүүдийг баривчилж хорих хэрэгтэй ш дээ. Тэд эх орноосоо урвасан , ттөртэй тэрсэлсэн, санхүүгийн луйвар хийсэн гэмт хэрэгтнүүд шүү дээ.

Avatar

Зочин 2018-01-10 66.181.183.134

Зөв зөв зөв,Хүрэлсүхэд баяр хүргэе,амжилт хүсэе.

Avatar

irgen 2018-01-10 202.179.6.94

маш зөв шийдвэр гаргасан байна. Эрдэнэтийн ашгийг эрдэнэт үйлдвэрт ажилладаг хэдэн хүн авдаг тогтолцоог өөрчлөх цаг болсон 2000 оноос хойш эрдэнэт үйлдвэрт ажилд орж орлоготой болохын тулд авлига өгдөг асуудал цэцэглэж улмаар ах дүү танил тал, их мөнгө өгсөн нь ордог байлаа. Монголын нэг хэсэг нь чүү 500.0 төгрөгийн цалинтай байхад эрдэнэт үйлдвэрийн цэвэрлэгч 2-3 сая авч болохгүй биз дээ. Тэд хэний баялагыг хэнд тэгш биш хувааарилаад байгаа юм бэ ? Эрдэнэтийн баялаг нийт ард түмний өмч газрын баялаг. Эрдэнэтэд амьдардаг хүмүүсийн баялаг биш шүү дээ. Энэасуудлыг аль эрт шийдэх байсан. Аль ч нам шийдээгүй. Өөрсдөө саалийн үнээ шиг намаа санхүүжүүлж байсан. Тэдний амьдрал монголын ард түмний амьдралаас тасарсан. Одоо идэх хугацаа байхгүй. Шударга хуваалилат хэрэгтэй . Иргэдэд хуввцаа ашгийг хүртээх нь зөв. Хүрэлсүх сайд зоригтой шийдвэрийг гаргаж байна. АН, МАН -ын түрүүчийн удирдлагууд хамтарч иддэг байсан. Төрд зоригтой шударга, хувийн ашиг сохирхолгүй аавын хүүхдүүд гарч энэ асуудлыг шийдэх эхний алахм болж байгааг сайшааж байна. Ард түмэн минь дэмжээрэй . Эрдэнэтийн их цалин авдагууд одоо болно доо. Бухимдах хэрэггүй . Хэн нэгэн дарга хуваарилдаг биш төр юм аа мэдэж цалингийн тогтолцоо, ашигийн тогтолцоог эрс өөрчилдөг
байх хэрэгтэй .Зөв эхлэл тавигдлаа. Дундуур нь янз бүрийн мафи нар орчих вий . Элбэгдорж, Энхбаяр, Энхболд НАР ХИЙЖ ЧАДААГҮЙ ӨӨРСДӨӨ АШИГ СОНИРХЛООРОО ХОЛБОГДСОН . ШҮҮ ДЭЭ. ТИЙМ БОЛООД ХИЙЖ ЧАДААГҮЙ .

Avatar

Zochin 2018-01-10 66.181.168.8

Mash zuv zuitei shiidver boljee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!ZG sain ajillaj bna

Avatar

Zob 2018-01-10 150.129.142.78

Ard bid hubicaa abah sonirhol alga daa

Avatar

Зочин 2018-01-10 203.169.48.146

Ард иргэд бид Хувьцаагаа авнаа.

Avatar

Луйвар шахаа 2018-01-10 150.129.140.108

Хувьцаа тараагаад терийн нэрээр шахаа луйвар хийнэ, мань мэтэд хэдэн хувьцаатай гээд л гошогруулна,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж