Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдав.
Тус байнгын хороог УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир даргалдаг бөгөөд хуралдааны үеэр Б.Бат-Эрдэнэ гишүүнийг “Б.Бат-Эрдэнэ аварга” гээд хэлчихжээ.
Үүнд Б.Бат-Эрдэнэ гишүүн дургүйцэж, “Аварга гэдэг цол, шагнал. Энд төрийн ажил явж байна. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор чухал асуудал хэлэлцдэг учраас гол байнгын хороо гэж би боддог. Гэтэл энэ байнгын хороог даргалж байгаа гишүүн нь төрийн ажил явуулж байхад цол, шагналаар нь дуудах юм” хэмээн шүүмжлэлтэй ханджээ.
Т.НОМИН