2017 онд 555 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

2017 онд 555 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ

2017 онд 555 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ

Хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн цагдаагийн газраас өнөөдөр  /2018.01.10/ мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн 2017 онд 555 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ. Энэ тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44 хэргээр буюу 7.3 хувиар буурсан байна.

Улсын хэмжээнд насанд хүрээгүй иргэдийн холбогдсон нийт гэмт хэргийн 55.9 хувь нь нийслэлд үйлдэгджээ. Эдгээр гэмт хэргийн 40 орчим хувийг бусдын эд зүйлийг хулгайлсан болон бусдын бие мах бодид хохирол учруулах гэмт хэргүүд эзэлж байгаа аж.

Түүнчлэн нийслэлд хүүхэд хохирсон 1115 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 288 нэгжээр буюу 34 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Эдгээр гэмт хэргийг сургуулийн орчинд гэхээсээ илүүтэй олон нийтийн орчинд үйлдсэн болохыг албаны хүмүүс онцоллоо.  

Цагдаагийн ерөнхий газрын дэргэд энэ оноос Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг байгуулжээ. Зургаан алба хаагчийн бүрэлдэхүүнтэй уг тасаг нь нийслэлийн хэмжээнд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар дагнан ажиллах юм байна.

Мөн Цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүдэд хандан хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаагуур явж байгаад нь анхаарал, хяналт тавихыг зөвлөв.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж