АНУ Японд пуужингийн довтолгооноос хамгаалах систем худалдахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

АНУ Японд пуужингийн довтолгооноос хамгаалах систем худалдахаар болжээ

АНУ Японд пуужингийн довтолгооноос хамгаалах систем худалдахаар болжээ

АНУ-ын Конгресс Японы засгийн газарт 133.3 сая ам.долларын пуужингийн довтолгооноос хамгаалах SM-3 систем  худалдахыг зөвшөөрсөн тухай Трампын засгийн газар мэдэгджээ.

SM-3 системд стандарт пуужин-3 (SM-3) дөрөв, IIA пуужин эсэргүүцэгч, MK 29 пуужин хөөргөгч дөрөв, дээрээс нь техник, засвар үйлчилгээ,  ложистик хангамж багтаж байгаа ажээ.

2017 онд БНАСАУ цөмийн хөтөлбөрөө эрчимжүүлж, пуужингийн туршилт олон удаа явуулсныг АНУ болон холбоотон Япон, БНСУ өдөөн хатгалга гэж үзсэн билээ.

Сүүлд арваннэгдүгээр сарын 29-нд Пхеньян АНУ-д хүрэх чадалтай шинэ төрлийн тив хоорондын баллистик пуужин хөөргөсний дараа Японы засгийн газар АНУ-аас пуужингийн систем худалдан авахыг зөвшөөрсөн билээ.

Харин ОХУ АНУ-ыг Японд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем худалдахыг зөвшөөрч, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай олон улсын гэрээг зөрчлөө гэж буруутгасан байна.

ОХУ-ын гадаад харилцааны яамны төлөөлөгч Мария Захарова хэлэхдээ АНУ-ын энэ хөнгөн алхам 30 жилийн өмнө Москва, Вашингтоны нэгдэн орсон дунд тусгалын цөмийн зэвсгийн тухай гэрээг зөрчсөн явдал боллоо гэжээ.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж