“Нийслэл хотын камерын хяналт” хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

“Нийслэл хотын камерын хяналт” хэлэлцүүлэг боллоо

“Нийслэл хотын камерын хяналт” хэлэлцүүлэг боллоо

Хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд камержуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгжийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, техник технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор Нийслэл хотод камер, дохиоллын систем суурилуулдаг иргэн, байгууллага, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл 56 хүнийг оролцуулсан “Нийслэл хотын камерын хяналт” нээлттэй хэлэлцүүлгийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэн, аж ахуй нэгж байгууллагын төлөөллөөс “Камержуулалтын үйл ажиллагаа чанар, стандарт”, “Орчин үеийн телекамерийн техник технологи, тоног төхөөрөмж, ашиглалтын өнөөгийн байдал”, “Камерын ач холбогдол, үр дүн”, “Камерын хяналтын тогтолцоог хэрэгжүүлэхэд нөлөөлж буй хүчин зүйл” сэдвээр асуудал дэвшүүлж, тэдний гаргасан санал санаачлагыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд нэвтрүүлэхээр болсон байна.

Эх сурвалж: ЦЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж