Машинтайгаа живсэн дөрвөн хүний хоёр нь нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

Машинтайгаа живсэн дөрвөн хүний хоёр нь нас баржээ

Машинтайгаа живсэн дөрвөн хүний хоёр нь нас баржээ

Ховд аймгийн Мөст сумын Хаг нуурын мөс цөмөрч, дөрвөн хүн машинтайгаа живсэн осол өчигдөр /2018.01.09/ гарчээ.

Тэд “УАЗ-469” машинтай явж байжээ. Живсэн дөрвөн эрэгтэйн хоёр нь эсэн мэнд гарч, хоёр нь нас барсан байна.

Онцгой байдлын аврагчид талийгаачдын цогцсыг өнөөдөр 10:00 цагт олж, машиныг нь 13:30 цагийн орчимд гаргаж авсныг албаны эх сурвалж мэдээлэв.

Живж, осолдсон иргэд 33-60  настай, Ховд аймгийн Мөст сумын уугуул хүмүүс байжээ.

Тэд Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд зорчиж явсан аж. Ховд аймгийн Онцгой байдлынхан осолдсон тухай дуудлагыг өчигдөр оройн 20:55 цагт хүлээн авч, 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр аврах ажиллагааг явуулжээ.

Ес эхэлсэн ч өмнөх жилүүдтэй харьцуулахад гол мөрний ус бүрэн хөлдөөгүй байгааг тул хол замд зорчихдоо анхааралтай байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна. 

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж