Ховд аймгийн Мөст сумын Хаг нуурын мөс цөмөрч, дөрвөн хүн машинтайгаа живсэн осол өчигдөр /2018.01.09/ гарчээ.
Тэд “УАЗ-469” машинтай явж байжээ. Живсэн дөрвөн эрэгтэйн хоёр нь эсэн мэнд гарч, хоёр нь нас барсан байна.
Онцгой байдлын аврагчид талийгаачдын цогцсыг өнөөдөр 10:00 цагт олж, машиныг нь 13:30 цагийн орчимд гаргаж авсныг албаны эх сурвалж мэдээлэв.
Живж, осолдсон иргэд 33-60 настай, Ховд аймгийн Мөст сумын уугуул хүмүүс байжээ.
Тэд Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд зорчиж явсан аж. Ховд аймгийн Онцгой байдлынхан осолдсон тухай дуудлагыг өчигдөр оройн 20:55 цагт хүлээн авч, 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр аврах ажиллагааг явуулжээ.
Ес эхэлсэн ч өмнөх жилүүдтэй харьцуулахад гол мөрний ус бүрэн хөлдөөгүй байгааг тул хол замд зорчихдоо анхааралтай байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Д.УУДАМ