Тэргүүн шүлгийг 10 сая төгрөгөөр үнэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

Тэргүүн шүлгийг 10 сая төгрөгөөр үнэлнэ

Тэргүүн шүлгийг 10 сая төгрөгөөр үнэлнэ

Монголын зохиолчдын эвлэлийн 89 жилийн ой, утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан Өд 2017” наадам өчигдөр болж, найрагчид шилдгүүдээ тодруулсан. Тэгвэл оюуны боловсролд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан эх оронч, нэрт яруу найрагчдын алдрыг мөнхлөх зорилготойгоор яруу найрагч, зохиолчдын дунд шагналын сан өндөртэй наадмыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү наадмыг “Сод Монгол групп” ХХК-аас ивээн тэтгэн зохион байгуулах бөгөөд наадам нэгдүгээр сарын 26-д Улаанбаатарт болох аж.

Наадмыг Төрийн соёрхолт, Сүхбаатарын одонт, соёлын гавьяат зүтгэлтэн, нэр зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж, Төрийн шагналт, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Очирбатын Дашбалбар агсны нэрэмжит болгон зохион байгуулах юм байна.

Наадмын эхний шалгаруулалтад найрагч, зохиолчид Их дагина Дондогдуламын тухай сэдвийн хүрээнд бүтээлээ ирүүлэх аж. Харин дараагийн шатанд шалгарсан бүтээлийн эзэд эх оронч сэдвийн хүрээнд өрсөлдөх юм байна.

Зохиолч, яруу найрагч З.Дорж, О.Дашбалбар агсны нэрэмжит яруу найргийн наадам нь эх оронч сэтгэлгээг алдаршуулах, Монголд оюуны бүтээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зохиолч уран бүтээлчдийг дэмжих зорилготой аж. Наадмын тэргүүн байрын шагнал 10 сая төгрөг бол хоёрдугаар байр 5 сая, гуравдугаар байрт орсон найрагчийг ном хэвлүүлэх эрхээр шагнах юм байна.

Шагналын сан өндөртэй яруу найргийн наадмын бүтээлийг нэгдүгээр сарын 19-ний өдрийг хүртэл naadam@sodmongolgroup.com хаягаар хүлээн авах аж.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж