Он дамжсан Төрийн нарийны сураг

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

Он дамжсан Төрийн нарийны сураг

Он дамжсан Төрийн нарийны сураг

Засгийн газар оны өмнө гурван яамны Төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлсөн. Тухайлбал, Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаас Ж.Болормааг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас Б.Нямааг, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас Л.Баяртулгыг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. 

Өнөөдрийг хүртэл дээрх хүмүүсийн оронд хэн нэгнийг томилоогүй байсан бол Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Наранцогтыг, Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн эрхлэгч С.Мөнхбатыг,  Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын  байцаагч Д.Энхбат нарыг томилно гэсэн “бор шувуу” саарал ордонд нисч байна. 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад яригдаж байгаа С.Наранцогтын хувьд оны өмнө тус албан тушаалд үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Тэр утгаараа өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар жинхлэх магадлал өндөр байгаа аж. 

Гэвч С.Наранцогтыг Ардчилсан намын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын хүн гэдэг яриа гарсан нь Ардын намынханд таалагдах эсэхийг мэдэхгүй. Ер нь МАН-ынхан дээрх гурван албан тушаал дээр хэнийг томилох тухайд их л санал зөрөлдөж байгаа сурагтай. Тэр дундаа Засгийн газрын сайд нар томилогдохдоо УИХ-ын гишүүдээс дэмжлэг авч очдог байж албан тушаал авсныхаа дараа өөрсдийнхөө хүнийг Төрийн нарийн бичгийн дарга болгох сонирхолтой байна гэдэг шүүмжлэл тус намд өрнөж байна. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж