Чөлөөтийнхөнд УАШТ-тэй холбоотойгоор ёс зүйн дүрэм танилцуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөнд УАШТ-тэй холбоотойгоор ёс зүйн дүрэм танилцуулжээ

Чөлөөтийнхөнд УАШТ-тэй холбоотойгоор ёс зүйн дүрэм танилцуулжээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-14-ний өдрүүдэд Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд болно.

2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн ихээхэн онцлогтой болох бөгөөд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос хэрэгжиж эхлэх шинэ жингээр явагдах юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг болон эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 68, 72, 76 кг гэсэн жинд аваргуудаа тодруулна.

Дотоодын зөрчил ихтэй тус холбооны тамирчид, багш, дасгалжуулагч нарт Холбооны ёс зүйн дүрмийг танилцуулжээ. Тэмцээний үеэр маргаан гарч асуудал үүсэх үед урьдчилсан байдлаар дүрэмтэй танилцсан байхыг холбооны зүгээс анхааруулсан байна.

Монголын чөлөөт бөхийн холбооны ёс зүйн дүрмийг холбооны Mongolian Wrestling Federation хуудсаар дамжуулан нийтэлжээ.

Дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, зөрчихийг завдсан тохиолдолд сахилгын хариуцлага хүлээлгэх аж.

2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн олон улсын тэмцээнд оролцох эрхийг тамирчдад олгох бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний/ДАШТ/ сорил тэмцээнд оролцох оноог авах юм. Өөрөөр хэлбэл, чөлөөт бөхийн холбооноос ДАШТ-д оролцох тамирчдыг улсын аваргаас шууд тодруулахгүй бөгөөд нэмэлт сорилт тэмцээнийг явуулж эхлээд байна. Үүний дагуу УАШТ-д оролцсон тамирчид оноо цуглуулж, сорил тэмцээнд оролцох юм.

Баг тамирчид өөрсдийн клуб, клубт бэлтгэлээ хийж байгаа бөгөөд тэмцээнд оролцох тамирчид маргааш болох техникийн зөвлөлийн хурлаар тодрох аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж