Венесуэлийн парламент крипто мөнгийг хууль бус гэж үзэв

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

Венесуэлийн парламент крипто мөнгийг хууль бус гэж үзэв

Венесуэлийн парламент крипто мөнгийг хууль бус гэж үзэв

Венесуэлийн парламент ерөнхийлөгч Николас Мадурогийн санаачилсан петро нэртэй крипто мөнгийг хууль бус гэж үзжээ.

Мадурогийн засгийн газар өнгөрсөн баасан гаригт зургаан тэрбум ам.долларын петро крипто мөнгө олборлох гэж буй талаар мэдээлсэн юм. Венесуэлийн ерөнхийлөгчийн үзэж буйгаар энэ бол Вашингтоны тавьсан хоригоос зайлсхийх боломж гэнэ.

Гэвч крипто валютын шинжээчид эдийн засаг нь буруу тогтолцоотой, эрх баригч Социалист нам нь иргэний хувийн өмчтэй байх эрхийг хүлээн зөвшөөрдөггүй Венесуэль шиг улсын крипто валютыг хөрөнгө оруулагчид тэгтлээ их сонирхохгүй гэж таамаглаж байгаа юм.

Венесуэлийн хууль тогтоогч Иорг Миллан “Петро бол крипто валют биш. Венесуэлийн газрын тосны авлигын урьдчилгаа” хэмээн хөрөнгө оруулагчдад анхааруулсан байна. Тэрбээр мөн Венесуэлийн петро крипто валютыг үндсэн хуультай зөрчилдсөн хууль бус гэжээ. Венесуэлийн мэдээллийн яам гэвч үүнд хариу мэдэгдэл хийгээгүй байна.

2016 онд Мадурогийн нам парламентад эрх баригч намын байр сууриа алдсанаас хойш засгийн газрыг дэмжигч дээд шүүх парламентаас гаргасан тогтоол бүрийг хэрэгсэхгүй болгож байгаа юм.

2017 онд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэлийн засгийн газраас гаргасан ямар ч бонд, үнэт цаасыг худалдан авахыг Америкийн санхүүгийн байгууллагуудад хориглосон билээ.

Мадуро петро крипто валютыг газрын тосны төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглахаас гадна АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээнээс зайлсхийх зорилгоор олборлож байгаа ажээ.

Венесуэлийн засгийн газар ирэх долоо хоногоос 100 сая петро олборлохоор төлөвлөж байгаа юм байна. Петрогийн ханшийг газрын тос болон шатахууны экспортын үнэ ханштай уялдуулан тогтоох ажээ.

Эх сурвалж: Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж