“Аав” кино Хятадын үзэгчдэд хүрч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

“Аав” кино Хятадын үзэгчдэд хүрч эхэллээ

“Аав” кино Хятадын үзэгчдэд хүрч эхэллээ

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн анхны бие даан найруулсан “Аав” уран сайхны кино Хятадын IPTV үйлчилгээний хэрэглэгчдэд албан ёсны эрхтэйгээр хүрч эхэлжээ.

Хятадын телевизүүдээр дамжуулах киноны зах зээлд өөрсдийн бүтээлийг толилуулахаар 2018 онд гадаадын таван кино эрх авсны дөрөв нь АНУ-ынх бол нэг нь ийн Монголын уран бүтээлчдийн кино багтжээ. 

Дээрх эрхийг авахын тулд Америк, Монголын хамтарсан компаниар зуучлуулан, 21 шалгуурыг давсан тухай жүжигчин Г.Эрдэнэбилэг тодотголоо. Тэрбээр мөн хоёр жилийн хугацаанд Хятадын зах зээлд киногоо хүргэх ажлыг хөөцөлдсөн гэв. 2017 оны арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн Хятадын үзэгчид "Аав" киног хүлээн авч үзэх боломжтой болжээ. 

"Аав" киноны гол дүрүүдэд жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр, Б.Мөнхдэлгэр, Л.Эрдэнэ-Очир, Г.Алтангэрэл, Ардын жүжигчин С.Сарантуяа, Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий нарын уран бүтээлчид тоглодог.

Уг кино нь “Mongolian Academy Awards-2015” наадмын “Шилдэг кино”-гоор шалгарч, ‘Шилдэг найруулагч”, “Шилдэг эрэгтэй дүр”-ийн шагналыг тус тус хүртэж байсан юм.

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж