Н.Байгальмаа талын Монголоос Английн Лондон хот хүртэл 12000 километр замыг тэмээн жинтэй туулах аялалдаа өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд гарсан юм. Улаанбаатар хотын төв цэг, Чингисийн талбайгаас аяллаа эхэлсэн монгол бүсгүй өдөрт 30 километр зам туулахад гурван жилийн дараа Лондонд очино гэж төлөвлөн замд гарсан ч тооцоолоогүй бэрхшээлүүд гарч эхэлжээ.
Н.Байгальмаа таван улсын долоон аялагчтай хамт анх замд гарсан ч зарим нь замаасаа буцаж, тэр зөвхөн Английн иргэн, явган аялагч Карл Бушбигийн хамт Баянхонгор аймаг хүртэл явсан юм. Гэхдээ Карл Бушби Баянхонгороос цааш явах боломжгүй болсон гэнэ. Гэсэн ч тэр шантрахгүй, аяллаа үргэлжлүүлэх бөгөөд тэрбээр одоо өөрийн дүү болон цагдаатай хамт яваа аж. Аялагч бүсгүй энэ өдрүүдэд Баянхонгор аймагт аялсан хэвээр байна.
Э.Бурам