"Хүнсний аюулгүй байдлыг хангахад төрийн бодлогыг чиглүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

"Хүнсний аюулгүй байдлыг хангахад төрийн бодлогыг чиглүүлнэ"

"Хүнсний аюулгүй байдлыг хангахад төрийн бодлогыг чиглүүлнэ"

Уламжлалт цагаан идээгээ байнга хэрэглэж хэвшихийг уриаллаа

Хүнсний бүтээгдэхүүний болон үндэсний үйлдвэрлэлийн талаарх төрийн бодлого, хуулийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, уламжлалт цагаан идээний нэр төрөл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл инноваци, дэвшилт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээрх төрийн бодлогод үйлдвэрлэгчдийн саналыг тусгах зорилгоор УИХ-ын дарга М.Энхболд, УИХ, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр хүнсний үйлдвэрүүдэд ажиллалаа.

“Өгөөж-Чихэр боов” ХХК 1958 онд байгуулагдсан, 450-иад ажиллагсадтай, 150 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хоногт 40 тонныг үйлдвэрлэдэг бол “Сүү” ХК мөн 1958 онд байгуулагдсан, хоногт 200 тонн сүү боловсруулах хүчин чадалтай, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тус компани салбар 3 үйлдвэртэй, 5 аймгийн 2500 гаруй малчны бүлгээс газар дээрээс нь сүү авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг юм байна. 2010 оноос сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн харьцангуй залуу үйлдвэр “Үлэмж органик” ХХК-ийн хувьд тараг, ааруул, аарц, ээдэм, хайлмаг, зөөхий зэрэг ямар нэг консервант, амт үнэр сайжруулагч химийн бодис агуулаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна.

Эдгээр компанийнхан үндэсний үйлдвэрүүдээ татварын бодлогоор дэмжих, зарим хөнгөлөлт үзүүлэх, өндөр ашиг шимт эрчимжсэн мал аж ахуйд шаардлагатай тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, улаан буудайн урамшуулалтай адилаар сүүнд урамшуулал олгох, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй задгай сүүний борлуулалтыг хориглох, дунд сургуулийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэлийн сүү, сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх зэрэг саналыг тавилаа.

УИХ-ын дарга М.Энхболд УИХ-аар “Хүнсний тухай”, “Баяжуулсан хүнсний тухай” хуулийн төслүүдийг хэлэлцэж батлахаар төлөвлөж байна. Эдгээр хуульд үйлдвэрлэгчид та бүхний санал чухал тул УИХ-ын холбогдох Байнгын хороод, Ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, саналаа илэрхийлэн, идэвхтэй оролцоорой гээд “Хүнсний аюулгүй байдaл, хүүхэд, өсвөр залуу үе, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах цогц бодлогын хүрээнд үндэсний уламжлалт цагаан идээгээ тогтмол хэрэглэж хэвшихийг бүх нийтэд хандан уриалж байна” гэлээ. УИХ, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Хүнсний салбарт баримталж байгаа төрийн бодлого бол импортын хүнснээс экспортын хүнс рүү шилжих. Хүнсний аюулгүй байдлаа хангахад дотоод нөөцөө зөв ашиглаж хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулан экологийн цэвэр хүнс үйлдвэрлэх, хэрэглэхийг бодлогоор дэмжихээр ажиллаж байна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж