
iMac-ийг IPS буюу 178 градусын өнцгөөс ч харсан дүрс нь тод харагдах бөгөөд мөнгөн ус агуулаагүй LED дэлгэцний дүрсний нягтрал, өнгө ялгарал зэргээрээ бусад дэлгэцүүдээс давуу талтай. Үүнээс гадна энэхүү бүтээгдэхүүнд FaceTime HD камер суулгасан ба үүний тусламжтайгаар 720p нягтаршилтай бичлэг хийх боломжтой. Шинээр худалдаанд гарсан iMAC нь SD карт уншигч болон Thunderbolt порт, FireWire800, 4 ширхэг USB 2.0 портуудтай учир мэдээллийг маш хурдан шуурхай солилцох боломжтой юм. Бусад компьютерүүдийг бодвол гар болон хулганатайгаа кабелиар холбогддоггүй Wireless холболтоор холбогддог онцлог талтай. Wireless холболтоор Magic Mouse, Magic Trackpad болон Apple Wireless Keyboard зэргийг ашиглахаас гадна Wi-Fi, Bluetooth холболтуудыг мөн хийж болно.
iMac-ийг Apple брэндийн монгол дахь цорын ганц албан ёсны борлуулагч болох “Бодь Электроникс” ХХК-ийн ENTERA дэлгүүрт худалдаалж байна.
Дэлгүүрийн байршил
Салбар дэлгүүр: Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, Сэнтрал Моол,
2 давхар, 208 тоот
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 88119746 утсаар холбогдоно уу