Сахарын цөлд цас оржээ

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

Сахарын цөлд цас оржээ

Сахарын цөлд цас оржээ

Дэлхий дээрх хамгийн их хуурайшилттай газар Сахарын цөлд өнгөрсөн ням гаригт цас оржээ. “Сахарын үүд” гэгддэг Алжирын Аин Сефра хотод сүүлийн 40 жилийн хугацаанд гурав дахь удаагаа хур тунадас орж байгаа нь энэ гэнэ.

Цаг уурын станцын мэдээлснээр зарим газарт цасны зузаан 38 см хүрсэн ч Аин Сефрад цасны зузаан хоёр см арай хүрээгүй ажээ. Цөлийн буйдхан хотод цас орсон нь жуулчдыг алмайруулсан байна. 

Сахарын цөлд хур тунадас бага ордог боловч өнгөрсөн жил мөн цас орж байжээ. Түүнээс өмнө бол Аин Сефрад 37 жилийн өмнө хур тунадас орсон аж. 

 

 

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж