Ираны ерөнхийлөгч асан Махмуд Ахмадинежадыг үймээн самуун, эмх замбараагүй байдал дэгдээсэн хэргээр барилчилжээ.
Тус улсад өргөн хэрэглээний барааны үнэ өссөнөөс засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан гарч, олон зуун хүн баривчлагдсан юм.
Ахмадинежадыг арванхоёрдугаар сарын 28-нд Бушер хотод гарсан эсэргүүцлийн жагсаалын үеэр олон нийтэд илтгэл тавьсны төлөө баривчилжээ.
Ахмадинежад Ираны одоогийн ерөнхийлөгч Хассан Рухани болон засгийн газрыг хурцаар шүүмжилдэг ажээ. Тэрбээр илтгэлдээ Ираны одоогийн төр засгийн тэргүүнүүд ард олны амьдрал бодит байдал дээр ямар байгааг огт мэдэхгүй тасархай амьдарч байгаа талаар дурдсанаас гадна засгийн газрын бодлогыг шүүмжилсэн юм.
Махмуд Ахмадинежад 2005-2013 оны хооронд Ираны ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан юм. Шинэ жилийн өмнө Иранд дэгдсэн засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан, үймээн самууны улмаас 22 хүн амиа алдаж, хэдэн зуун баривчлагдаад байгаа юм.
Ираны нэгэн хууль тогтоогчийн мэдээлснээр өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулсан, оролцсон 3700 хүнийг баривчилсан байна.
Эх сурвалж: NYP