АТГ иргэдийн гомдлыг устгадаг уу? | News.MN

АТГ иргэдийн гомдлыг устгадаг уу?

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

VS

АТГ иргэдийн гомдлыг устгадаг уу?

АТГ иргэдийн гомдлыг устгадаг уу?

Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан өчигдөр /2018.01.09/ хэвлэлийнхэнд хандах үеэрээ “АТГ нь иргэдийн гомдлыг устгадаг, албан тушаалтантай холбоотой гомдол гаргасан иргэнийг зөрүүлээд албан тушаалтанд нь ховлож, хохироодог” гэж мэдэгдсэн нь дуулиан тариад буй.

Гэхдээ АТГ-аас Г.Баасан даргыг гүжир гүтгэлгээ зогсоохгүй бол Шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн.

Иймд энэ долоо хоногийн “VS” буландаа Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан, АТГ-ын Урьдчилсан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү нарын байр суурийг онцоллоо.

Г.Баасан

Т.Баярхүү

АТГ нэр хаягтай гомдол авахыг шаарддаг, энэ нь авлигыг илрүүлэхэд саад болж байна. Мөн АТГ-ын Олон нийтийн зөвлөлд иргэдийг өргөдөл гаргалаа гэж зэмлэдэг, Г.Баасанд хандаж байхдаа яадаг юм гэж загнаж байгаа. Загнуулсан долоон хүн нь “Нэр битгий хэлээрэй, АТГ-ынханд чангалуулахыг хүсэхгүй байна” гэж хүссэн. Тийм учраас нэр хэлэхээс татгалзаж байна.

Иргэдийн гомдлыг устгадаг асуудал байна. Одоогоор дөрвөн гомдлыг устгасан гэдгийг АТГ-ын гомдол хүлээн авдаг хүн нь хэлсэн. Гэвч одоо энэ хүн нь ажлаасаа халагдсан уу, өөр ажилд шилжсэн үү, тодорхойгүй байна.

Бидэнд баримт байна. Жишээ нь, М.Энхболд гэдэг хүнтэй холбоотой гомдлыг Монгол Улсын гавьяат эмч, иргэн А гэдэг хүн АТГ-т өгсөн нь устгагдсан. Гомдол нь устгагдсан учраас өлсгөлөн зарлана гэсэн. Бид энэ асуудлын мөрөөр тус газрын холбогдох хүмүүстэй уулзаад одоо энэ хэрэг шалгагдаад явж байна.

Гомдол гаргасан иргэнийг АТГ-ынхан албан тушаалтанд нь ховлодог юм байна. “Чамайг ийм хүмүүс матаж байна” гэж. Бидэнд баримт байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 хорооны Засаг даргатай холбоотой гомдлыг олон иргэн АТГ-т гаргасан. Гэтэл Засаг даргад нь матсан байна. Засаг дарга нь гомдол өгсөн хүмүүсээ “Чи намайг АТГ-т матаж байна” гээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан, заримыг нь дарамталж байгаа. Тийм учраас гомдол гаргасан хүмүүс нь “Бидний гаргасан гомдлыг хэн ховлосон юм, хэн шалгасан юм, шийдэж өг” гээд дахиад бидэнд гомдол гаргасан.

“Гомдол чинь нотлогдохгүй бол хүн гүжирдсэн гээд Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ шүү” гээд хууль сануулж, гарын үсэг зуруулдаг асуудал маш элбэг болсон.

Энэ мэтчлэн АТГ авлигыг нотлох хүсэлгүй байхад авлигыг илчилсэн хүн гэмтэн болчих гээд байна.

Мөн АТГ иргэний гаргасан гомдолд тэс өөр хариу өгдөг. Нотолгоо байна, иргэн хүний.

Хариуцагч тал давж заалдаагүй байхад “давж заалдсан” гээд архивт худлаа баримт оруулсан ноцтой зөрчил гаргасан байгаа.

Нотолгоо хайхгүйгээр буруутан болгодог тохиолдол ч бий. Цөхрөнг нь барж байна.

Г.Баасан нарын хүмүүс манай байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, удаа дараа худал, ташаа илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараалаа.

АТГ-ын үндсэн үүрэг бол авлигаас урьдчилан сэргийлж, олон нийтийг соён гэгээрүүлэх. Үүнд Г.Баасан тэргүүтэй олон нийтийн зөвлөлийн үүрэг чухал. Тэд нийгмийг авлигатай тэмц, авлигыг үл тэвч, хяна гэж уриалахын оронд эсрэгээрээ АТГ-т ямар ч гомдол өгөөд нэмэргүй, НАХЯ-ны мэдээлэгч боллоо гээд яриад байгаа нь олон нийтийн авлигатай тэмцэх хүсэл зориг, АТГ-т итгэх итгэлийг бууруулах, алдагдуулах гэсэн санаатай үйл ажиллагаа гэж ойлгож болохоор байна.

Гомдол чинь нотлогдохгүй бол хүн гүжирдсэн гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж гомдол гаргагчаар гарын үсэг зуруулдаг асуудал маш их гарч байна. АТГ зөрчил гаргасан албан тушаалтнуудын толгойг илж, энгийн иргэдэд маш хатуу ханддаг болсонд  гомдол гаргагчид шүгэл үлээгчид эмзэглэж байна гэсэн.

АТГ, цагдаа, тагнуул бүх хуулийн байгууллага өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, иргэд байгууллагаас албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон бусад заавар журмын хүрээнд хуулийн дагуу ажиллаж байгаа. Иргэд өөрсдөө хүсвэл нэрээ нууцлаад мэдээллийг гаргах бүрэн боломжтой.

Гэхдээ тухайн албан тушаалтан бас гэмт хэрэгт гүтгэгдэхгүй байх эрхтэй. Эдгээрийг зохицуулсан хуулийн зохицуулалт нь та хэн нэгний талаар худал мэдээлэл өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн аль ч улсад байгаа хуулийн зохицуулалтыг илт мушгин гуйвуулж, хүн бүрээс толгой дараалан гарын үсэг зуруулж, эргээд тэрийгээ тухайн албан тушаалтанд мэдээлдэг мэтээр мушгин гуйвуулж гүтгэлгийн шинжтэй мэдээлэл хийснийг няцааж байна.

Энэ мэтчлэн АТГ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх болон, илт мушгин гуйвуулсан гүтгэлгийн шинжтэй мэдээллийг дахин хийвэл АТГ Г.Баасан нарыг шүүхэд өгөх болно.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

asuu 2018-01-10 66.181.169.162

АТГ-ын Урьдчилсан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүүгийн хамгаалаад байгаа дарга нь авлига авсан нь тогтоогдвол ялыг нь хуваалцаад явж чадах уу?

Avatar

Baasan d 2018-01-10 202.21.117.230

itgej baina.

Avatar

Зочин 2018-01-10 202.131.236.170

Баасан гуай үнэн хэлж байна. Хэдэн жилийн өмнө БГД прокурор хар тамхины хэрэгт орлоо гээд байсан юу болсон бэ? Арга хэмжээ авдаггүй алмайрч суухад Номуундарь охин АТГ-аас хэд дахин илүү зориг гаргаж нийгмийн бусармаг явдлыг илчилж байна. АТГ хэзээ хар тамхитай тэмцэх вэ?

Avatar

Зочин 2018-01-10 202.70.33.62

Үйлдвэрчний эвлэлийн холбооны нөхөдүүд татвар нэмэх, тэтгэвэрийн насыг уртасгах талаар өнгөрсөн жил халуун сэргэг дээр яагаад дугараагүй ард түмэнтэйгээ нийлж яагаад тэмцээгүй юм бэ Одоо тэгээд өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө гэгчээр юм болж байна эсвэл засгийн газрыг огцоруулах чимээнээр улс төр болгож засгийн газартай хаалтын гэрээ хийх гээд байна уу,Та нар үнэхээр санаа зовоод байвал МАН-н засгийн газар,Чинзориг сайдын мартчихсан 2010 оноос хойш өөрчилөөгүй байгаа тэтгэвэр тогтоолгоход бодож тооцдог итгэлцүүрийн коэффицентийг өсгүүлэх талаар засгийн газартай ярилцаач 2010 оноос өнөөдрийг хүртэл инфляц яаж унсаныг мэдэж байгаа биздээ Наад нийгэмийн хамгаалал хариуцсан дарга нарт үүнийг мэдэхгүй байгаа ажил хариуцсан нөхөдүүдүүдэд сануулж энэ итгэлцүүрийг өсгөх талаар тэмцээчээ Амгаланбаатар даргаа

зочин 2018-01-10 103.57.95.216

ЗИА АТГ-ЫН ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ ГЭЖ НЭГ ИЙМЭРХҮҮ ХҮМҮҮСТЭЙ.

Avatar

Зочин 2018-01-10 202.9.43.36

нөгөө мэдрэл пи юу чи

Avatar

Zochin 2018-01-10 103.26.195.55

Shudraga tsarailaad eree tseergui khulgai hiideg gazraaraa mgol uls #1 bolvol yasan yumbe

Avatar

Зочин 2018-01-10 112.72.15.78

Жингэр нохой хуцаж л байсан ч жингийн цуваа явж л байдаг. Авгайн хэрүүлээ болиоч дээ

Avatar

зочин 2018-01-10 202.179.26.169

Баасан аа нөгөө ахмадууд яасан бэ чамд өгөөж муутай болоод АШИГТАЙ том том зүйл ярьдаг болоо юу

Avatar

Зочин 2018-01-10 27.123.214.104

УЛС ОРОН АВИЛГАЛД АВТАГДАЖ ААЛЗНЫ ШҮЛСЭНД БАРИГДАЖ ДУУССАН БАЙХАД ОЛИГТОЙ ХЭРГҮҮДИЙГ ИЛЧЭЛЖ ГАРГАХЫН ОРОНД АРЬСАА ХАМГААЛСАН ЮМ ЯРЬЖ БАЙХ ЮМ ДАА !!!

Avatar

АТГ ЯЛАГДАЖ БААСАН АВГАЙ ЯЛЖ БНА. 2018-01-10 66.181.180.139

АТГ ямар үйл ажиллагаа явуулдаг болох, ямар соён гэгээрүүлэх ажиллагааг хаана зохион байгуулж явуулаад байгааг ард иргэд бид мэддэггүй. Харин сүржигнэсэн хүмүүсийн дүр төрхийг л зурагтаар харж байсан болохоос бас жинхэнэ акулуудыг, улсын хөрөнгөөр, гарын үсгээр баяжигчдын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд илэрхий болсон зүйл дээр таг чиг байдаг үнэн. Үнэнийг хэлэхэд хий дэмий бидний татварын хөрөнгөн дээр айлган сүрдүүлэх ажиллагаа явуулдаг тоглоомын бяцхан хүүхэлдэйнүүд л харагддаг. Томчуудын нүдний аясаар хөдлөж хуулийг гууль болгодог нь та нар. Ард түмний нүдэн дээр "чих нь дүлий нүд нь балай" байдаг нь та нар. Харин та нарын хийж чадаагүй, чадахгүй байгаа ажлыг БААСАН авгай хийж байгаа нь дэндүү үнэн шүү.

Avatar

Зочин 2018-01-10 103.26.194.140

Baasan avgai unen xeljee.

Avatar

zochin 2018-01-10 66.181.191.245

ATG d itgehgui bn ajlaa muu hiideg mordon shalgah ajillagaagaa muu esvel dutuu hiideg zalhuurdag huniig shalgahdaa zalhuu hoirog handdag notloh barimtinbhoinoos uigagui yavdaggui ni unen shd yag unen baasan giyu yag unen helj bn

Avatar

Зочин 2018-01-10 202.179.31.48

Баасан гуайд итгэж байнааа Т.Баярхүү бол арьсаа хамгаалсан, ажлаа бодоогүй өөрийгөө хувиа л бодож байгаа. АТГ-т тийм асуудал зөндөө л гарч байгаа. манайхан яадаг билээдээ нөгөө намынхаа хүний даргын ажлыг нь би ажлаа авмаар байна гэж дээгүүр доогуур гүйсээр байж аваад, нөгөө хүнээ албан тушаал бууруулж орон тоон дээр үлдээгээд хэдэн сар болоод халах оролдлого хийдэг, өөрөө халж чадахгүй шалтаг олдохгүй бол дээгүүр хөөцөлдөж орон тоог нь хасуулах гэж гүйдэг, хүүхдийг нь ажилд орох гээд явж байвал наадах чинь тэрний хүүхэд ажилд авч болохгүй гэх мэт шургаа хийдэг. Маныхан ийм л хүн чанар муутай улс. тэр өргөдөл гомдол нуух, устгах, дарагдуулах бол юу ч бишдээ эд нарт

Зочин 2018-01-10 43.242.242.59

Баасан чин балайрахаа болиоч .Ямар ч боловсролгүй, ёс суртахуунгүй хүн байж. өөрөөсөө яагаад ичдэггүй юм. Улс төрчид чамайг худлаа хөөрөгдөөд байдаг болохоос ширийн иргэд чамайг сайн мэднэ. Одоо харин УИХ-ыг тараахаар жагсаал цуглаан хийнэ гэнэ. Үндсэн ажлаа л хий

Avatar

Зочин 2018-01-10 202.9.47.177

wgu;gg;m öàãäààä àâèëãàòàé òýìöäýã ãýæ õýí õýëñýí þì ÷àìààñ ººð

Avatar

зочин 2018-01-10 66.181.189.130

энэ газрыг зүгээр л татан буулгах хэрэгтэй,авилгын хэргийг цагдаад хариуцуулчих гүйцээ

Avatar

Зочин 2018-01-10 202.179.24.144

Баасан авгайд итгэж болохгүй хүн шүү дээ, шударга царайлаад хулгай хийдэг. Нийгмийг үргэлж сөргөлдүүлж, дундаас идэж сурсан

Avatar

Давхраат 2018-01-10 182.160.33.155

олон " Дух " – нууд аа гэж…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж