АТГ иргэдийн гомдлыг устгадаг уу?

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

VS

АТГ иргэдийн гомдлыг устгадаг уу?

АТГ иргэдийн гомдлыг устгадаг уу?

Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан өчигдөр /2018.01.09/ хэвлэлийнхэнд хандах үеэрээ “АТГ нь иргэдийн гомдлыг устгадаг, албан тушаалтантай холбоотой гомдол гаргасан иргэнийг зөрүүлээд албан тушаалтанд нь ховлож, хохироодог” гэж мэдэгдсэн нь дуулиан тариад буй.

Гэхдээ АТГ-аас Г.Баасан даргыг гүжир гүтгэлгээ зогсоохгүй бол Шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн.

Иймд энэ долоо хоногийн “VS” буландаа Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан, АТГ-ын Урьдчилсан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү нарын байр суурийг онцоллоо.

Г.Баасан

Т.Баярхүү

АТГ нэр хаягтай гомдол авахыг шаарддаг, энэ нь авлигыг илрүүлэхэд саад болж байна. Мөн АТГ-ын Олон нийтийн зөвлөлд иргэдийг өргөдөл гаргалаа гэж зэмлэдэг, Г.Баасанд хандаж байхдаа яадаг юм гэж загнаж байгаа. Загнуулсан долоон хүн нь “Нэр битгий хэлээрэй, АТГ-ынханд чангалуулахыг хүсэхгүй байна” гэж хүссэн. Тийм учраас нэр хэлэхээс татгалзаж байна.

Иргэдийн гомдлыг устгадаг асуудал байна. Одоогоор дөрвөн гомдлыг устгасан гэдгийг АТГ-ын гомдол хүлээн авдаг хүн нь хэлсэн. Гэвч одоо энэ хүн нь ажлаасаа халагдсан уу, өөр ажилд шилжсэн үү, тодорхойгүй байна.

Бидэнд баримт байна. Жишээ нь, М.Энхболд гэдэг хүнтэй холбоотой гомдлыг Монгол Улсын гавьяат эмч, иргэн А гэдэг хүн АТГ-т өгсөн нь устгагдсан. Гомдол нь устгагдсан учраас өлсгөлөн зарлана гэсэн. Бид энэ асуудлын мөрөөр тус газрын холбогдох хүмүүстэй уулзаад одоо энэ хэрэг шалгагдаад явж байна.

Гомдол гаргасан иргэнийг АТГ-ынхан албан тушаалтанд нь ховлодог юм байна. “Чамайг ийм хүмүүс матаж байна” гэж. Бидэнд баримт байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 хорооны Засаг даргатай холбоотой гомдлыг олон иргэн АТГ-т гаргасан. Гэтэл Засаг даргад нь матсан байна. Засаг дарга нь гомдол өгсөн хүмүүсээ “Чи намайг АТГ-т матаж байна” гээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан, заримыг нь дарамталж байгаа. Тийм учраас гомдол гаргасан хүмүүс нь “Бидний гаргасан гомдлыг хэн ховлосон юм, хэн шалгасан юм, шийдэж өг” гээд дахиад бидэнд гомдол гаргасан.

“Гомдол чинь нотлогдохгүй бол хүн гүжирдсэн гээд Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ шүү” гээд хууль сануулж, гарын үсэг зуруулдаг асуудал маш элбэг болсон.

Энэ мэтчлэн АТГ авлигыг нотлох хүсэлгүй байхад авлигыг илчилсэн хүн гэмтэн болчих гээд байна.

Мөн АТГ иргэний гаргасан гомдолд тэс өөр хариу өгдөг. Нотолгоо байна, иргэн хүний.

Хариуцагч тал давж заалдаагүй байхад “давж заалдсан” гээд архивт худлаа баримт оруулсан ноцтой зөрчил гаргасан байгаа.

Нотолгоо хайхгүйгээр буруутан болгодог тохиолдол ч бий. Цөхрөнг нь барж байна.

Г.Баасан нарын хүмүүс манай байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, удаа дараа худал, ташаа илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараалаа.

АТГ-ын үндсэн үүрэг бол авлигаас урьдчилан сэргийлж, олон нийтийг соён гэгээрүүлэх. Үүнд Г.Баасан тэргүүтэй олон нийтийн зөвлөлийн үүрэг чухал. Тэд нийгмийг авлигатай тэмц, авлигыг үл тэвч, хяна гэж уриалахын оронд эсрэгээрээ АТГ-т ямар ч гомдол өгөөд нэмэргүй, НАХЯ-ны мэдээлэгч боллоо гээд яриад байгаа нь олон нийтийн авлигатай тэмцэх хүсэл зориг, АТГ-т итгэх итгэлийг бууруулах, алдагдуулах гэсэн санаатай үйл ажиллагаа гэж ойлгож болохоор байна.

Гомдол чинь нотлогдохгүй бол хүн гүжирдсэн гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж гомдол гаргагчаар гарын үсэг зуруулдаг асуудал маш их гарч байна. АТГ зөрчил гаргасан албан тушаалтнуудын толгойг илж, энгийн иргэдэд маш хатуу ханддаг болсонд  гомдол гаргагчид шүгэл үлээгчид эмзэглэж байна гэсэн.

АТГ, цагдаа, тагнуул бүх хуулийн байгууллага өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, иргэд байгууллагаас албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон бусад заавар журмын хүрээнд хуулийн дагуу ажиллаж байгаа. Иргэд өөрсдөө хүсвэл нэрээ нууцлаад мэдээллийг гаргах бүрэн боломжтой.

Гэхдээ тухайн албан тушаалтан бас гэмт хэрэгт гүтгэгдэхгүй байх эрхтэй. Эдгээрийг зохицуулсан хуулийн зохицуулалт нь та хэн нэгний талаар худал мэдээлэл өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн аль ч улсад байгаа хуулийн зохицуулалтыг илт мушгин гуйвуулж, хүн бүрээс толгой дараалан гарын үсэг зуруулж, эргээд тэрийгээ тухайн албан тушаалтанд мэдээлдэг мэтээр мушгин гуйвуулж гүтгэлгийн шинжтэй мэдээлэл хийснийг няцааж байна.

Энэ мэтчлэн АТГ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх болон, илт мушгин гуйвуулсан гүтгэлгийн шинжтэй мэдээллийг дахин хийвэл АТГ Г.Баасан нарыг шүүхэд өгөх болно.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж