“Жорлонгоо өөрчилье” сургалт болно

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

“Жорлонгоо өөрчилье” сургалт болно

“Жорлонгоо өөрчилье” сургалт болно

“Нутгийн шийдэл сан” ТББ-аас “Цэвэрч Монгол” төслийн хүрээнд дүүрэг, хөдөө орон нутагт “Жорлонгоо өөрчилье” номын агуулга бүхий байгаль экологид ээлтэй жорлонгийн шинэ шийдэл, арга технологи, бизнесийн боломжийг танилцуулах сургалтыг энэ удаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулах гэж байна.

Их хотын тулгамдсан асуудлуудын нэг нь яах аргагүй хөрсний бохирдол, жорлон. Тиймээс Сүхбаатар дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар, иргэдийнхээ хамтаар энэхүү үйл ажиллагааг дэмжин ажиллахаар сургалтаа эхлүүлж байгаа юм. Сургалт 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цагаас 18 цагийн хооронд дүүргийн иргэний танхимд болно.

Соёлт хүн төрөлхтөн хөгжил өөд тэмүүлж, өдөр тутмын амьдралдаа аль болох тав тухтай, цэвэрхэн тохилог, хамгийн гол нь эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөл бүрдүүлэх нь нэн чухал. Нэг, хоёрхон айл жорлонгоо өөрчлөөд байдал дээрдэнэ гэж бодвол эндүүрэл байх. Гудамж, хороо, дүүргээрээ нэгдэн ариун цэврийн шинэ байгууламжтай болж байж л өөрчлөлт жинхэнэ утгаараа мэдрэгдэнэ.

Эх сурвалж: СБД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж