С.Эрдэнэ: ЗГ-ыг огцруулж, УИХ-ыг тараана

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: ЗГ-ыг огцруулж, УИХ-ыг тараана

С.Эрдэнэ: ЗГ-ыг огцруулж, УИХ-ыг тараана

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон УИХ дахь намын бүлгийн гишүүдтэй хамтран өнөөдөр /2018.01.10/ Ерөнхий сайдад хугацаатай албан шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

МАН ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нэрийдлээр татвар нэмж байгаа учраас зарим татвараа эргэж харах хугацаатай буюу хоёрдугаар сарын 1-нээс өмнө тодорхой хариу өгөх тухай шаардлагад тусгажээ. Хэрэв Ардчилсан намынхны шаардлагад хариу өгөхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжиж, жагсаал цуглаан зохион байгуулна гэж тэд мэдэгдэв 

шаардлагад,

МАН 2016 оны бүх шатны сонгуульд оролцохдоо “Таны амьдралын үе шат бүрт зориулсан бодлогыг хэрэгжүүлж, татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй, цалин, тэтгэврийг нэмэгдүүлнэ” гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Татварын нэмэгдэл, тэр дундаа Хүн амын орлогын албан татварын асуудлыг эргэж харах шаардлагатай.

Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр АН-ын санаачлан хэрэгжүүлж байсан гэр хорооллын дэд бүтэц, цэвэр, бохир, дулааны шугам сүлжээг шийдвэрлэх “Сайн хашаа” хөтөлбөр, Ипотекийн найман хувь, таван хувийн зээл, гэр хорооллын өрхийн шөнийн тарифыг тэглэсэн хугацааг уртасгах зэрэг үр дүнтэй ажлуудыг үргэлжүүлэх,

Багануур, Налайх дүүргүүд болон Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын дагуу дагуул хот байгуулах замаар төвлөрлийг сааруулах,

Тавантолгой, Оюутолгойг эрчим хүчээр хангах Цахилгаан станц барих зэрэг царцаасан төслүүдээ явуулж, иргэдээ ажлын байраар хангах тухай дурджээ.

Мөн "Үндсэн хууль нь засаглал, төрийн эрх мэдлийн хуваарилалтын тэнцвэрийг зохист харьцаанд хадгалсан, хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмээ цогцлоох улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан Монгол Улсын оршин тогтнохын үндсийг бүрдүүлсэн эрх зүйн суурь баримт бичиг.  Харамсалтай нь, МАН хэт олонхоороо хүч түрэн эрх ашгийг хамгаалж баталгаажуулахаар улайран, төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдал болон Үндсэн хуулийн суурь бүтэц, үзэл баримтлалыг эвдсэн төсөл хэлэлцүүлж байна. Тиймээс АН-ын зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дэмжихгүй байх хэд хэдэн шалтгаан байгаагаа шаардлагадаа тодотгожээ. Тухайлбал, ард нийтийн санал асуулга явуулах журам зөрчсөн, өөрийн намын гишүүд, дэмжигчид болон төрийн албан хаагчдыг хүчээр цуглуулан санал авсан, их хэлмэгдүүлэлтийн үеийн харгис байгууллагыг сэргээхийг оролдож байна" гэх зэрэг асуудлыг хөнджээ. 

УИХ-ын намын чуулган завсарлахаас өмнө буюу хоёрдугаар сарын 1-ний дотор энэхүү шаардлагын дагуу зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд АН амлалтаасаа ухарсан Засгийн газрыг огцруулж, УИХ-ын тараах, хариуцлагагүй улстөрчдөд улс төрийн хариуцлага хүлээлгэх тэмцэл өрнүүлнэ гэлээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж