Виктор Цойг монгол фэнүүд нь дурсана

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Виктор Цойг монгол фэнүүд нь дурсана

Оросын рок дуучин, ая зохиогч, хөгжимчин, жүжигчин Виктор Цойг 1980-90-ээд оныхон андахгүй. Ази төрх, өвөрмөц хоолойгоороо тухайн үеийнхнийг байлдан дагуулж байсан Цойг шүтэн бишрэгчид Монголд олон бий. Тэд хайртай дуучныхаа дурсгалыг хүндэтгэн нэгэн өвөрмөц тоглолт зохион байгуулахаар шийджээ. Ирэх даваа гариг буюу энэ сарын 15-нд "Сентоза фүүд корт" дахь "АЕR" клубт болох тоглолтод "Ганг" болон "Экс-Вит" хамтлаг оролцож, Виктор Цой болон түүний домогт "Кино" хамтлагийн дуунуудыг эгшиглүүлэх аж.

Виктор Цой бол Орост рок хөгжмийг дэлгэрүүлсэн дуучин. Тэрбээр анхныхаа дууг 17 настайдаа зохиож байсан. Мөн анхны рок урсгалын тоглолтыг Ленинград хотноо хийсэн нь тухайн үедээ том шуугиан тарьж бйасан билээ. Цой дуучин төдийгүй кино урлагт өөрийн гэсэн мөрөө үлдээж амжсан юм. Оросуудын хийсэн тулаантай киноны гол дүрүүдийг бүтээж байсан тэрбээр тун богино насалсан. 1990 оны наймдугаар сарын 15-нд 28 настайдаа автын осолд орж амиа алдсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж