АНУ-ын Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн 2016 оны статистик мэдээлэлд дурдсанаар, дэлхийн нийтэд түгээмэл буй хорт хавдрыг нэрлэжээ. Үүнд:
- Хөхний хорт хавдар
- Уушги болон гуурсан хоолойн хорь хавдар
- Түрүү булчирхайн хавдар
- Гэдэсний хорт хавдар
- Давсагны хорт хавдар
- Арьсны хорт хавдар
- Бамбай булчирхайн хорт хавдар
- Бөөрний хавдар
- Цусны хорт хавдар
- Умайн хүзүүний хорт хавдар
- Нойр булчирхайн хорт хавдар
2008-2012 оны үзүүлэлтээр дэлхий нийтэд жилд 100 мянган хүн тутамд 454.8 хүн хорт хавдраар шинээр оношлогдож байгаа бол хорт хавдрын улмаас жилд 100 мянган хүн тутамд 171.2 хүн өөд болж байна гэсэн судалгаа гарсан байна.
Хорт хавдрын улмаас нас барж буй иргэдийн дийлэнх хувийг эрчүүд эзэлж байгаа гэнэ. Тодруулбал, 100 мянган эрэгтэй хүн тутамд 207.9, харин 100 мянган эмэгтэй хүн тутамд 145.4 хүн нас барж байгаа гэсэн судалгаа байна. Үүнээс гадна, хорт хавдартай ч үүнийгээ оношлуулаагүй иргэдийн тоо 2014 онд 14.5 сая байсан бол 2024 онд 19 саяд хүрэх төлөвтэй байгаа ажээ.
2010-2012 оны судалгаагаар дэлхийн иргэдийн 39.6 хувь нь хавдартай гэсэн үзүүлэлт байдаг байна. 2014 оны дүнгээр 0-19 насныхны 15780 нь хорт хавдартай гэж оношлогдсоноос 1960 нь өөд болжээ.
Дээрх статистик үзүүлэлтээс ажиглахад, хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь, гурван эмэгтэй хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна.
Гэхдээ сүүлийн үеийн чиг хандлагаас ажиглахад, хорт хавдраас илүүтэй химийн эмчилгээ тулгамдсан асуудал боллоо гэж анагаахын физик, физиологийн профессор асан, доктор Беркли Хардин Жонс сүүлийн 25 жилийн хугацаанд хийсэн судалгаандаа үндэслэн тайлбар хийжээ.
Тэрбээр өнөөдөр химийн эмчилгээ нь үр дүнгүй болж байна. Химийн эмчилгээнээс татгалзсан хүмүүс химийн эмчилгээнд орсон хүмүүсийг бодвол харьцангуй урт насалж байна гэв. Тодруулбал, хорт хавдрын хагалгаа нь амжилттай болж, химийн эмчилгээнд хамрагдаж буй хүн гурав хүртэлх жилийн настай байдаг бол химийн эмчилгээнээс татгалзсан хүн харьцангуй удаан насалж байна гэдгийг анагаахын физик, физиологийн профессор асан, доктор Беркли Хардин Жонс онцолж байгаа юм.
Гэхдээ тэд цор ганц химийн эмчилгээнээс татгалзсанаар бус амьдралын зөв хэв маягийг хэвшил болгох хэрэгтэй гэдгийг доктор зөвлөж байна. Тодруулбал, зөв хооллолт, биеийн тамираар хичээллэх, аливаа зүйл эерэг хандлагатай байснаар урт насалж, удаан амьдрах нөхцөл бүрдэнэ гэжээ.
Монгол Улсын хувьд умайн хүзүүний, ходоодны, элэгний хорт хавдар нийт нас баралтын дийлэнх хувийг эзэлдэг. Мэс заслаар хавдрыг бүрэн авдаг бол, хими эмчилгээгээр хавдрын эсийг устгах, ургаж томрох, үсэрхийлэхийг зогсоодог. Гэхдээ Монгол Улсад химийн эмчилгээгээ даахгүй нас барсан тохиолдол дэлхий нийттэй харьцуулахад харьцангуй доогуур түвшинд байдаг гэдгийг Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээлсэн юм. Хамгийн гол нь, иргэд химийн эмчилгээ хийлгэж байх үед эмчилгээний гамийг сайтар сахих нь чухал гэсэн юм.
А.АНИР
эх сурвалж: infakty.ru