Г.Мандахнаран VS Д.Төмөрхүлэг

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

Г.Мандахнаран VS Д.Төмөрхүлэг

Г.Мандахнаран VS Д.Төмөрхүлэг

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын үүсгэн байгуулсан “Хосбаатар” сан, “Жудаг” группээс санаачлан зохион байгуулж буй шилдэг 16 хүчтэний үндэсний бөхийн халз барилдаан энэ сарын 20-нд “Аса” циркт болно.

Бөх сонирхогчдын анхаарлыг ихээр татаж буй халз барилдаанд зодоглох 16 бөхийн нэрсийг танилцуулъя.

  1. Улсын арслан Д.Оюунболд
  2. Улсын арслан Р.Пүрэвдагва
  3. Улсын заан Б.Батмөнх
  4. Улсын заан Б.Пүрэвсайхан
  5. Улсын заан Н.Жаргалбаяр
  6. Улсын харцага Т.Баасанхүү
  7. Улсын харцага Б.Одгэрэл
  8. Улсын харцага Х.Гантулга
  9. Улсын харцага О.Хангай
  10. Улсын харцага Б.Бат-Өлзий
  11. Улсын начин Э.Энхбат
  12. Улсын начин Ж.Чулуунбат
  13. Улсын начин Э.Даш
  14. Улсын начин Ч.Хөхчирэнгэр
  15. Улсын начин М.Бадарч
  16. Улсын начин Б.Амарзаяа

Барилдаан сугалаагаар явагдах бөгөөд нэг бөх гурван барилдаан хийж, ингэхдээ гурван өөр хүнтэй барилдах дүрэмтэй аж.

Нэг давааны үнэлгээ 1 сая төгрөг бөгөөд гурав давсан бөхчүүд хоорондоо нэг барилдаж, давсан нь 3 сая төгрөгийн шагнал хүртэнэ.

Халз барилдаанд их спортоор хичээллэдэг хоёр тамирчин сонгогдсон нь Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, чөлөөт бөхийн ОУХМ, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Д.Төмөрхүлэг нар аж. Тэд хоорондоо мөн гурван удаа халз барилдах ба даваа бүрийг 1 сая төгрөгөөр үнэлжээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж