”Солиот эх”-ийг монголчилсон ч монголжуулсангүй | News.MN

”Солиот эх”-ийг монголчилсон ч монголжуулсангүй

”Солиот эх”-ийг монголчилсон ч монголжуулсангүй

”Солиот эх”-ийг монголчилсон ч монголжуулсангүй

 -Кино шүүмж-

Эл кино дэлгэцэнд гарсан цагаасаа л эхийн сэтгэлийг “умартсан” монголчуудыг уйлуулж, ухааруулж, үймрүүлж, дотрыг нь маажиж, дуугаа хэсэг хураахад хүртэл хүргэжээ. Сэхээ ормогцоо энэ тухай сошиалаар уулга алдаж байна. Кино театруудаар нусаа татсан харчуул, будгаа урсган, бүлцийтлээ уйлсан охид, бүсгүйчүүл пиг…  Инээлгэдэг “X-ТҮЦ” продакшныхан  “Солиот эх” уран сайхны киногоороо ийн уйлууллаа.

Уран бүтээлчдийн баг: 
Хятадын зохиолч Ван Хэн Жи-гийн зохиолоос сэдэвлэсэн
Ерөнхий найруулагч: И.Одончимэг
Продюссер: Н.Онон
Кино зохиолыг бичсэн: И.Одончимэг, Н.Онон
Ерөнхий зураглаач: О.Базаррагчаа
Ерөнхий зураач: Н.Болор-Эрдэнэ
Хөгжмийн зохиолч: Б.Цогтбаяр /”Жонон” хамтлаг/
Гол дүрд:
МУГЖ И.Одончимэг,
МУГЖ Д.Цэрэндарьзав
СТА Т.Бархүү,
Жүжигчин Г.Тэнүүн-Эрдэнэ
Жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ 

“Солиот эх” өгүүллэгийг монголчууд орчуулагч Д.Болдбаатарын орчуулгаар мэддэг болсон. Тиймээс ч энэ киног шимтэн хүлээсэн болов уу? Гол нь киноны реклам цацагдаж эхэлснээс хойш тавьсан асуулт нь монгол хөрсөнд хэрхэн буулгасан бол… Монголчуудын гэр бүлийн нандин болоод хүн ёсны харилцаа, шүтэн барилдлага, зан заншил хийгээд хүндлэх, цээрлэх ёсонд хэр нийцүүлж, зохиолчийн илэрхийлэх гэсэн утга санааг яаж монголчлох бол гэдэг тухай байлаа.

Манай киночдын хамгийн дэвшингүй хөгжүүлж буй, зарим талаараа нүүрийг нь талхалж буй зураг авалтыг О.Базаррагчаа бас өөрийнхөөрөө өндөрт өргөв.

Киноны эгзэгтэй, үзэгчдийг түгшээсэн өрнөлүүдэд дроноор болон дэргэдээс хослуулан зураг авалт хийсэн нь үзэсгэлэнт байгалийг харуулаад зогсохгүй үйл явдалд улам хүч оруулжээ.

Зураач Н.Болор-Эрдэнэ ч оногдсон үүргээ онцгой гүйцэтгэсэн байна. Үйл явдал өрнөж буй газар, ноорхой оромж, жүжигчдийн хувцас, ахуй хэрэглэлүүд зохицжээ. Нүүр хувиргалтын хувьд уран бүтээлчдэд талархал илэрхийлүүштэй. Аргацаасан бус ахуйд нь жинхэнэ утгаар нь очихуйц тэр бүхнийг цогцлоож.

Солиот эхэд тоглосон Гавьяат жүжигчин И.Одончимэг драмын бусад бүтээлүүдийнхээ нэгэн адил энэ цаг үеийн урдаа барих “дотортой” жүжигчин гэдгээ дахин батлав. Түүнээс өөр жүжигчин төсөөлөгдөөгүй нь үүнийг батлах биз ээ.

Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзавыг хэн хүнгүй онцлоно. Хүү болоод ач хүүгийнхээ амьдралын төлөө тэднийг усалж, амьдралын утга учиртай болгосон солиотой хүүхэнд хатуу ширүүн хандаж байгаа эмгэний хатыг тэр хангалттай харуулсан.

Бараг киноны туршид хэлсэн үгийг нь ядах юмгүй тоолчих дотогшоо, дүнсгэр, дуугүйн дээр эрэмдэг Зэрэмийн дүрийг бүтээсэн Т.Бархүү ч байгаа нөөц бололцоогоо бүрэн дүүрэн дайчилсан нь үйл хөдлөл, харц, нүүр хувирал, өчүүхэн төдий зүйлийг өөрийн хэл болгож байгаагаас нь илт.

Товчхондоо уран бүтээлчид 1900-аад оны ахуйн соёл, байр байдлыг сайн дүрсэлжээ гэж үнэлэхээр байв. Гэхдээ хамгийн гол зүйлээ гээснийг нь шүүмжлэхгүй өнгөрөмгүй. Монголчуудын хувцас, соёл, ахуй байдлыг харуулж чадсан ч нийтлэг нийгмийн хэм хэмжээ болох сайн, муугийн үнэмлэмж, үндэстний онцлог, үнэт зүйлсийг санаанд хүртэл харуулж чадсангүй. Энэ нь гаднаас харахад монгол ч, үнэндээ харьжсан өнөө цагийн бидний шууд тусгалтай агаар нэгэн буюу. Өөрсдөөс маань гээгдэж, үгүйлэгдэж буй мөн чанарыг олохыг найруулагч хичээсэн ч зохиолдоо баригдаад түүнийгээ олж чадсангүй.

…Зэрэм ангийн арьсаа хүрээний луухантай холио, солио хийж яваад солиотой хүүхнийг хүчирхийлэх гэж буй эрээ цээргүй нөхрийн хажууханд санамсаргүй “морь харж” таарна. Түүний бараанаас хүчирхийлэгч зугтаж, солиот хүүхэн өөрийг нь аварсан ачтан хэмээн Зэрэмийг дагана. Ийн явсаар гэртээ ирнэ.

Зэрэмийн эх тэднийг хараад “Энэ хүүхнийг жирэмсэн болгочихсон байхад чи бид хоёртой хэн ч заргалдахгүй” гэснээр “Хүн нэрээ, тогос өдөө” гэгч нэрэлхүү монгол агуулга өөрсдийн ур удмаа үлдээж л байвал гэсэн үгээгүй хятад хүнээс гарах араншингаар солигдоно. Үр хойч, ирээдүйгээ сайн сайхан байлгахын тулд бэрээ, хүргэнээ удам, судраар нь, хэдэн үеэр нь шинждэг монголчуудад үнэндээ солиотой хүүхнийг хөл хүнд болгож, түүгээр үндэс угсаагаа сэвтүүлэхээс өөр аргагүйн золиос байх уу?

Цааш үргэлжилнэ. Санасан хэрэг бүтэж, солиот хүүхэн үндэс угсааг нь төрүүлнэ. Удмыг нь таслаагүй ‘алтан’ бэрээ харин хоолгүйн улмаас хөөх шинэ өрнөл зохиол ёсоор орж ирнэ. Бүр шууд. Хөөрхий эх хөөгдөхгүйн тулд гамбираа /Зохиолд аяга дүүрэг будаа гэж гардаг/ буцааж өгч, хоолгүй ч хамаагүй үртэйгээ байхыг хүснэ. Будаа, гамбираар солигдсоноос бус нөгөө л өлсгөлөнт хятадын хэцүү ахуй. Монголчууд нүүдэл даахгүй болсон ахмадаа сүүл гулгуулдаг байснаас бус өлсөж, аргаа барахдаа гэр бүлийн хүнээ хөөж явсан түүх байхгүй.

Энэ бүхнээс үүдээд дараа дараагийн зөрчлүүд үүднэ. Солиот эх хүүхдээ авч зугтаана. Монгол ахуй болохоор чоно гарах ёстой. Зэрэмийн гараас солиот эх, үртэйгээ эсэн мэнд мултарсан, чонын аманд орох шахна. Солиотой эхийг чоно “ойлгосноор” энэ түгшүүр дуусна. Гэхдээ чоно холдсон ч, зам дагуу отсон Зэрэм бүсгүйг нам цохин унагаж, хүүгээ аваад одно. Хөөрхий эх ухаан орж үрийнхээ төлөө, тэмтэчсээр буцаад очсон ч  түүнийг хоосон буурь угтдаг. Нүүгээд удаагүйг нь хүчээр харуулахын тулд тулганых нь үнс уугиж байгаагаар харуулжээ. Нүүж суухдаа хавь орчноо цэвэрлэж, үнс, нурмаа унтраан, гадасныхаа нүхийг хүртэл битүүлээд явдаг нүүдэлчний заншилтай энэ нь зөрчилдөв. Гэхдээ авууштай нь хоосон буурин дээр үлдсэн хөөрхий бүсгүй цурхиртал уйлж буй холдон холдсоор үүлэнд орон замхрах, гадны киноноос л харж болохоор дүрс алдааг нь залруулж байна.

Зургаан жилийн дараа… Солиот эх хайсаар Зэрэмийнхнийг олж ирнэ. Ингээд зохиолын ахуй солигдож, агуулга хэвээр өрнөнө. Том хүний яриа сонслоо гэж загнуулдаг хүүхдүүд одоогийнх шиг хэрэлдэнэ. Солиотой, ядарсан хүнээр доог тохуу хийхийг үздэггүй, харин ч ядарсныг асардаг мөнөөх монгол бахаа ханатал тоглож, харин хүүхдүүд чулуугаар шидлэнэ.

Ийн өрнөсөөр болох ёстой зүйл болдгоороо болж, хүүдээ түүж өгдөг солиот эхийн жимсний нэр солигдсон ч үйл явдал солигдолгүйгээр яван явсаар эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэгчээр хөөрхий эх хаднаас ниссэнээр сая зовлонт хорвоогоос хагацна… Хүү сая ухаарна.

…”Солиот эх”-ийг монголчилсон ч монголжуулсангүй. “1900-аад оны эхэн үеийн монголчуудын амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг” гэж уран бүтээлчдийн тодорхойлоод буй тодотгол үнэндээ түүндээ хүрсэнгүй. Гэхдээ уйлуулж байна. Энэ нь л “солиотой”.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

145 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

TESTSE 2018-01-10 203.91.115.44

MADAPAKA GEDEG UGIIG MONGLL GEHUU PUZDAKA

жродгэблЭ Ц 2018-01-10 203.91.115.44

ХӨГИЙН КИНОО БАЙНЛЭЭ СДА Л[Хориотой Үг]РИЙН ХУЯТАДАС ӨӨР Л[Хориотой Үг]РИЙН СЭДЭВ ОЛПОООГҮЙН БАЙХДАА [Хориотой Үг] ГЭЖ .ХӨГШИН [Хориотой Үг] ОДОНЧИМЭГ [Хориотой Үг] АРАЙЛ АРГУУ ШААЧЛА БАС АРАЙ ХӨГШДЖЭЭ СДА [Хориотой Үг]АН ДАРЦАГ ЭНД НЭГ Л ИХ МЭДЭМХИЙРСЭН Л[Хориотой Үг]РУУД ӨӨРӨӨ ДОВИИЛГӨСӨН [Хориотой Үг]НУУД БИ ТА НАРИЙГ БҮГДИЙГ ЧИНЬ [Хориотой Үг]НА БҮР ЗААВ[Хориотой Үг] [Хориотой Үг]НА

жродгэблЭ Ц 2018-01-10 203.91.115.44

ХӨГИЙН КИНОО БАЙНЛЭЭ СДА Л[Хориотой Үг]РИЙН ХУЯТАДАС ӨӨР Л[Хориотой Үг]РИЙН СЭДЭВ ОЛПОООГҮЙН БАЙХДАА [Хориотой Үг] ГЭЖ .ХӨГШИН [Хориотой Үг] ОДОНЧИМЭГ [Хориотой Үг] АРАЙЛ АРГУУ ШААЧЛА БАС АРАЙ ХӨГШДЖЭЭ СДА [Хориотой Үг]АН ДАРЦАГ ЭНД НЭГ Л ИХ МЭДЭМХИЙРСЭН Л[Хориотой Үг]РУУД ӨӨРӨӨ ДОВИИЛГӨСӨН [Хориотой Үг]НУУД БИ ТА НАРИЙГ БҮГДИЙГ ЧИНЬ [Хориотой Үг]НА БҮР ЗААВ[Хориотой Үг] [Хориотой Үг]НА

Hunbishiin Nergui 2018-01-10

Jujigcidn tohiroogu kino wainle ehll hesg dr yg helj bn Hun blgoniig ineelgej yvdg X tutsihn ingd yvh gj shvvmjn bs shiima

.. 2018-01-10 202.9.42.194

монголжуулах гэж монгол заншилаа харуулах гэсэн үгүү монголчууд бид үнэхээр тийм харгис байгаагүй гэвэл есөн эрүү шүүлтийг тийм гэж хэлэхгүй л байх даа \n

Bagsh 2018-01-10 59.153.112.142

Kinog uziye gej bodoj baisan setgel commentuudiig unshaad dundarlaa. Er ni manaid gadnii buteeliin sanaag avdag, zarim ni bur shuud huulj hulgaildag jijig huuramch uran buteelchid olshirch baigaa ni haramsaltai, Ard tumen mini jinhene Mongol uhaantai buteelee demjiye.

Zochin 2018-01-10 66.181.190.217

... нэг л дутуу, жоохон дутуу.. нэг юм л үгүйлэгдээд байсан шүү.. солиот эхийг чулуугаар шидэж байхад буруу шүү дээ ингэдэггүй байсан даа гэх мэт.. жүжигчний чадлыг биширлээ.. тэр том нүд... үггүй дүрийг үгтэй дүрээс илүү чадварлаг гаргалаа даа... мундаг юмаа.

mendee 2018-01-10 202.70.37.58

kino sh deeee\n

Зочин 2018-01-10 66.181.181.192

Ер нь сүүлийн үед чөлөөтэй сайхан сэтгэсэн бүтээл гаргахад хязгаарлалтгүй болсон ч Үндэсний язгуур эрх ашиг, зан заншил, ёс суртахуун, хүн чанар, хүүхэд залуусын хүмүүжилд харштай бүтээлийг гаргуулахгүй байх шаардлагатай болж байна. Энэ кино гарснаар ёс заншлаасаа алхам бүр холдсоор, бүр сүүлдээ монголчууд солиотой эхийн үрээр голомтоо залгуулахаас аргагүй болсон гэдэг ойлголт төрүүлнэ. Энэ чинь бидний үр хүүхдэд ямар үлгэр үзүүлэх вэ? Ядаж удам сайтай, олдодмол солиотой болгож хийсэн бол арай дээр байсан биз. Заавал эхийгээ хайрлах, эхийн сэтгэлийг ёс заншлаа умартан очиж очиж хятадын зохиолоор хийх ямар шаардлага байсныг үнэхээр ойлгохгүй юм.\n

Зочин 2018-01-10 66.181.181.192

Энэ шүүмжтэй санал нэг байна. Энэ киног гадаадад гаргах юм бол\n1. Угаасаа монголчуудыг зэрлэг бүдүүлэг адгуус араатан шиг гэдэг гадныхны үздэг ерөнхий ойлголтыг өөрсдөө батлана. \n2. Монголчуудын эрхэмлэн дээдэлдэг ёс заншил ариун нандин бүхнийг арчиж хаяна\n3. Муу юмыг буруу юмыг сайн бүтээснээр үр дагавар нь илүү аюултай байдаг. "Соёлжсон балмад бол хамгийн зэрлэг балмад" гэдэгтэй адилхан. Муу юмыг сайн гүйцэтгэсэн кино. Киноны уран бүтээлчид монголдынхоо өөр сайн сайхныг өгүүлсэн бүтээлд энэ хүчээ гаргаасай. \n4. Гавьяат Одончимэг Хятадын нэг гэр бүлийнхний тухай юу ч билээ бас хятад жүжгийн хятад эхнэрийн дүрийг маш сайн гаргасан. Монгол жүжигчин монгол сэтгэлгээгээрээ явбал зүгээр л юмсан даа. Хятадын ард түмэн ч удам судартаа маш нарийн ханддагийг бас мэдэхэд илүүдэхгүй. Ер нь ямарч ард түмэн голомт залгах хойч үеийнхээ төлөө ямар хариуцлагатай, нямбай ханддагийг хүн төрөлхтөн мэднэ. Ялангуяа дорно дахиныхан, тэр тусмаа монголчууд. Хичнээн ур чадвар сайтай бүтээл туурвисан ч үндсэн гол язгуур эрх ашгаа худалдаж болдоггүй юм. \n

Altaa 2018-01-10 202.131.248.102

Shuumj n yag zuv bn. Het mungu huuj duree gargah gj oroldson bh. Gehdee Mongolchuudiin amidralaar durselsen bol jaahan uurchluud Mongol hun gj hen Mongol eh Mongol huu gj tod gargah yostoi bsan bh. \n

Зочин 2018-01-10 66.181.187.24

Мхм өө үзье гэж бодож байсын монголчилсон бол хэрэггүй лдэ орчуулга нь хамаагүй гоё шдэ

Энхээ 2018-01-10 66.181.161.2

Шүүмж сайхан болж. Санал нэг байна. Хятадад ядуу дорой хүн эхнэр авч хүүхэдтэй болох хэцүү тэр байдлыг эмгэнэлтэйгээр илэрхийлсэн зохиол. Монгол ахуй, нийгмийн байдал өөр. Асар том зөрчил. Баярлалаа

C tuts 2018-01-10 66.181.177.104

Eniig goyo kino gej oilgood, X Tutsiin malnuud hoshgorood itgeed. Kino urlagiin emgenel

hujaa odonchimeg 2018-01-10 88.89.209.203

ene hugshroh tusmaa l hyatad setgehui ruugee zutgej bn daa. dandaa hujaa jujig zohioloor dagnaj bn shuu

Зочин 2018-01-10 202.21.109.150

Зохиол бол зохиол шдээ.\nМонгол ахуйтай айхтар зохиол биччээч\nХудлаа шаах аргаа олж ядаад

Зочин 2018-01-10 66.181.181.192

Тийм зохиол зөндөө бий. Уншдаггүй, Өөрсдийгөө л зөвхөн агуу гэж бодож, биеэ тоосон найруулагч жүжигчдийн солиорол. Худлаа нэг их юм мэддэг царай гаргаж, эх орноо, түүх соёлоо голсон, бусдын юмыг сохроор шүтэн бишрэгчдийн тэнэглэл. Орчин үеийн зохиолчдын бүтээлийг биш юм гэхэд тийм сүрхий юм бол Монгол ардын аман зохиол, босоо монгол бичиг дээр хэвлэгдсэн өдий төдий зохиол бий. [Хориотой Үг] донг шүтэн бишрэгч л ийм юмыг авч кино хийнэ\n

Зочин 2018-01-10 103.10.22.19

Taaruuhan shuumj. Shuumjiig ingej bichihguiee

qqqq 2018-01-10 66.181.160.44

ter barhuu batsaanii booviig hohood gertee hevtei bai zonog avgai min

zochin 2018-01-10 103.57.94.19

neg l dutuu dulimag sanagdsaan . ehnii hesgiig ni vzeed aan hyatad yumuu gesen vgvi baij zatgd yawsaar ert deer veiin vg helleg homs joohon tiimerhvv bsaan bsan..

Зочин 2018-01-10 66.181.161.4

Kino shvvmj ni taalagdlaa.\nZarim neg hesgvvd deer yag ingej bodogdsob shvv

Зочин 2018-01-10 202.21.124.19

Кино, утга зохиолын шүүмж сайн хөгжих ёстой, тэгж байж бүтээл сайжирна. Шүүмжийг бас манайхан зөв хүлээн авах хэрэгтэй.

zsss 2018-01-10 202.70.36.226

saihan l kino bolson bna leeshdee. teneg gadnii ter dundaa so zodoontoi kino duiraisan heden shaldan batsaaniihaa kinog uzej bval taarsan garuud be

Зочин 2018-01-10 66.181.181.192

Солонгос зодоонтой киног дуурайж хийсэн кино бол Монголчуудын түүх удам судар, сэтгэл зүй, зан заншилд тэр хэмжээгээрээ нөлөөлж чадахгүй, үнэлгээ ч байхгүй. Хамгийн харамсалтай нь манай сайн гэж боддог уран бүтээлчид ийм юм хийж байгаад л харамсаж байна. Хятад ахуй дээр нь бүр хятадаар нь хийчихсэн бол болно болно.

Зочин 2018-01-10 119.40.98.26

хятадууд монголын тухай кино хийж болдог шд. Яг хятад ахуйгаар нь хятадын тухай кино хийх байсан юм

Зочин 2018-01-10 66.181.164.179

yag unen

Монголжсон монгол 2018-01-10 119.40.98.26

Монголчлох, монголжуулах гэж бас ялгаатай үг байх уу. Эсвэл сэтгэгчид үг зохиогоод байдаг болсон юм уу?

Зочин 2018-01-10 202.9.40.217

чи мэдэхгуй хар [Хориотой Үг].

Зочин 2018-01-10 202.9.40.217

Жухаа

Зочин 2018-01-10 119.40.98.26

Чи яасан мэдлэгтэй жухаа вэ?

d 2018-01-10 203.91.117.8

manai mongoliin tuuhend ulsuh ter tusmaa yadarsan hunees hool haramlah eson hezee ch baigaagui

D 2018-01-10 112.72.11.110

Odoo tiim vy chin irsen bna. \n

Зочин 2018-01-10 66.181.181.192

Та нар зөгнөж оруулж ирж байна.\n

Бод доо 2018-01-10 202.9.42.131

Хятад зохиолыг монголчлоод кино хийчихээр хуугаараа уйлаад сүйд... гэнэ ээ. . Монгол уламжлал, сэтгэхүй, зан заншил, ёс суртахуун эвдэгдэж хятаджих хамаагүй юу? Бидний өвөг дээдэс ядарсан, тэр тусмаа ухаан самуурсан эх хүнд ингэж ханддаггүй л байсийм даа. Ядарлаа ч аяга будаа гамбиртаа тулахгүй. Заавал хятад кино биш өөрсдөө амьдралаас сэдэвлээд зохиол бичиж болохгүй юу? Ядмаг болжээ..!

Зочин 2018-01-10 202.131.245.243

цусны эгэл биш шунал байнаа байна

Ok 2018-01-10 203.91.117.8

Etssiin dundee eh hun uriinhee tuluu yahaas ch butsahgui gedgiig haruulj chadsan.sain jujigchin dain togloson bn lee

Зочин 2018-01-10 66.181.181.192

Тэгвэл энийг заавал монгол ёс заншлыг уландаа гишгэж гаргах ямар шаардлагатай юм.\n

Zochin 2018-01-10 103.229.121.18

Hucheer uiuuldag style aa bolison tsagt Mongol kino hugjij ehleh bhda

Зочин 2018-01-10 66.181.181.192

Тэр үнэн, Хэдийд уйлах вэ, Тэр дороо нь уу, эсвэл дараа нь уу? Уйлуулахгүйгээр ухааруулах олон арга монгол ухаанд бий

Зочин 2018-01-10 66.181.160.62

Kinogoo l shvvne biz. Jvjigchdiig n hytad, hujaa, erliiz geh meteer helj bolohgui l bh. Heterhii tuilshirchih yum. Sain yum bolonguut ee dee mongoliin neriig gargaj yawaa sain jvjigchid uhaanii ym yaridag hernee odo bolohoor yu yu genewee. awah geehiin uhaanaar handaad aliwaag 2 talaar bodoj vzwel hen hendee l heregteisendee mongolchuud min.

Зочин 2018-01-10 182.160.34.59

t

Зочин 2018-01-10 182.160.34.59

t

Зочин 2018-01-10 182.160.34.59

Battsetsegiig XAPAACAN KINOND toglyylcan TA2 BITII AIMSHIGIIN DYPD TOGLOOD BAi.

uls 2018-01-10 182.160.34.59

Монголчуудынхаа оюуны соёл оюуны ядууралд орсныг далимдужлж гаднын ч хамаагүй өрөвдөлтэй юмыг Монголчуудад тулган хүлээлгэж хүний зовлонгоор нэр төр хэдэн зоос олж авах гэсэн ядарсан арга юм байна даа янз нь

Зочин 2018-01-10 66.181.181.192

Энэнд бас манай төрийн соёл урлагаа харж үздэггүй, эхлээд хүмүүсээ гэгээрүүлэх ажилд хөрөнгө зардаггүй, хэдэн уурхайгаа гадны бооцоонд тавьчихаад, булаацалдаж, бэрд шиг ууж иддэг төр, засгийнхны буруу хамгийн их бий. Эндээс харахад магадгүй энэ уран бүтээлчид хятад зохиолчийн бүтээлийг огт өөрчялөхгүйгээр Монголд кино болгох тохиролцоогоор санхүүжилтээ олсон байж болох юм. Гэхдээ ямарч үндэстэнд, эх орон, ард түмэн, өвөг дээдсийн ёс заншил хүн чанар гэж юугаар ч худалдаж болдоггүй юм байдаг гэдгийг битгий мартаасай.

Зочин 2018-01-10 103.26.193.224

Монголчуудын эр эмийн амьдрал тийм нандин цэвэр юм уу хедеенийхен

Зочин 2018-01-10 150.129.140.57

tsever sh de hamgiin buzar bulai buhniig harin hureenii gutalchin guanzchin guilagchin hytaduudiin ur udam uud l hiideg biz de. UB henii tal huvi ni tsever hujaa,

зочин 2018-01-10

цусны эгэл биш шунал байнаа байна

Энэ киног хаасан нь дээр юмуу 2018-01-10 103.26.193.67

Гадаадад энэ кино гарвал монголчууд гэж ийм л зэрлэг бүдүүлэг аймаар хүмүүс гэж л ойлгож хүлээж авах байхдаа маш харамсаж бна . Эс вээс энэ киног хаасан нь ч дээр юм бол уу . Яана даа. Яасан юм боддоггүй эсвэл ингэж буруу боддог болчихсон залуус юмуу . Монголоо гэсэн сэтгэл нэр нүүр хаачив . Энэ киног гадаадад гаргаж лав болохгүй

123 2018-01-10 66.181.161.87

Хятад зохиолоос сэдэвлэв гэж бгаа биз дээ

Энэ киног хаасан нь дээр юмуу 2018-01-10 103.26.193.67

Гадаадад энэ кино гарвал монголчууд гэж ийм л зэрлэг бүдүүлэг аймаар хүмүүс гэж л ойлгож хүлээж авах байхдаа маш харамсаж бна . Эс вээс энэ киног хаасан нь ч дээр юм бол уу . Яана даа. Яасан юм боддоггүй эсвэл ингэж буруу боддог болчихсон залуус юмуу . Монголоо гэсэн сэтгэл нэр нүүр хаачив . Энэ киног гадаадад гаргаж лав болохгүй

Зочин 2018-01-10

Тоглосон жужигчид нь бугд л эрлийзууд юм чинь Муухай Монголыг яаж узуулэх ээ гарамгай хийнэ шуудээ.

Зочин 2018-01-10 103.11.194.174

eniig vzehgui ee myy energytei yum bna,hun mod ni her yum boldoo,humuus magtaad baigaa

Зочин 2018-01-10 202.9.41.77

Хүн мод гоё эерэг кин

Зочин 2018-01-10 150.129.141.34

Монгол сэтгэлгээтэй Монголчууд маань хүлээж авахгүй байрад дэлгэцнээс буулгачихмаар юм биш үү Моншол хүн арай ч иймдээ тулаагүй байх шүү

Зочин 2018-01-10 202.131.229.146

mungu oloh gj ulairche odnoo

хариулт 2018-01-10 103.10.21.111

атаархаад байна уу\n

Зочин 2018-01-10

Нэг [Хориотой Үг] хуухэн эцэг нэгтийнхээ номоор кино шуу юм хийж олныг уймуулэх ч гэждээ. Енеех Кунзынх нь хэлсэн Мэддэггуйгээ мэддэг, Мэддэгээ мэддэггуй утга угуй Мам ч болдоо. Эхийгээ Солиотой гээд дуудах тийм сайхан уу??? Хувхай цагаанууд аа????

Зочин 2018-01-10 66.181.181.192

Битгий тэнэгт, Үнэний чинь хэлж байна.

Зочин 2018-01-10 103.10.22.114

Сайхан шүүмж бна. Сүүлийн үеийн кино байтугай ном зохиол хүртэл хэцүү шүү дээ.

Unen 2018-01-10 103.10.23.218

ene jujigchid uursduu kino nairuulaad ireheer l hogiin sav bolj baigaa yum daa. Odonchimeg sain jujigchin , nairuulagch bish l baihgui u daa, honjliinhee hireer holoo jii gej ug bii shuu

Jinhene unen 2018-01-10 103.10.21.111

Nairuulga bol sain bolson bnle shu\nuzeegui bj uleegeed bn

Зочин 2018-01-10 27.123.212.138

Yamar muuhai yum be. Ene bol mongol soel bish. Bidnii uvug deedes unuugiin bidnees ch iluu undur yos surtahuuntai gaihaltai amidarliin unet uv soeltoi ard tumen bsan. Uran buteel neriidleer halhavchilj buhel buten undesteng doromjilson bolovsrol muutai jujigchded haramsaj bna. Dahin helii mongolchuud iim bish!!!

Зочин 2018-01-10 103.10.21.111

Сүржигнэхээ л байчих л даа\n

Зочин 2018-01-10 103.10.21.111

Сүржигнэхээ л байчих л даа

Үнэнийг хэлэхэд 2018-01-10 202.131.225.150

Энэ киноны жүжигчид бол мундаг байсан ялангуяа Одноо эгч бол гайхамшигтай сайн тоглосон, аргагүй л сайн жүжигчин юмдаа., мундаг байсан.

mgl 2018-01-10 124.158.111.6

Монголчилж болохгүй шд

Zochin 2018-01-10 103.26.195.55

Soliot ekh gedeg ner ugaasaa mgol setgehuid taarahguie.iim kino uzej 1 tg ch zartsuulakh sonirkhol alga!!! So kinoogoo uzekh n barag deer bizdee. Adgiin naad zakh n etseg ekh, akhmaduudaa yaj khundeldegiig kharuulakh yum

зочин 2018-01-10 103.10.21.111

сонирхолоороо солонгос 1 төгрөг ч гэсэн олооч

Харьцуулалт 2018-01-10 202.131.225.150

Зохиолыг уншиж байсан учраас кинотой харьцуулахад "Шавар хэрэмний хүрээнд өрнөдөг нангиад ахуй, дотор хүний хар санаа, амиа хичээсэн, хувь үзэл"-ийг "Өргөн уудам газар нутагт тааваараа амьдардаг, нүүдэлчин Монголчуудын ахуй хийгээд, үр удмаа ёс төртэй үлдээдэг, цагаан цайлган, өрөвч сэтгэлтэй, нийтэч үзэлтэй" Монгол хөрсөн дээр буулгах угаасаа боломжгүй. Энэ зохиолыг драмын жүжиг хэлбэрээр тайзан дээр тавьсан бол урлаг болох байлаа. Та бүхэн орчуулагч Болдбаатарын орчуулгаар уншаарай, мундаг сайн зохиол шүү.

Зочин 2018-01-10 202.9.40.17

Энэ кино үнэхээр таалагдаагүй. Монгол хүний сэтгэхүйтэй яавчиг зохицохооргүй болсон байна билээ. Муухай, хар энергитэй кино. Энэ киног үзсэн хүмүүст бараг хараал хүрмээр сэжгийн цаанаа л нэг ёозгүй. Түй түй түй холуур холуур

Зочин 2018-01-10 66.181.176.84

Дөнгөлүүлсэн солиотой хүн гэхэд үс гэзэг нь цэвэрхэн, хумс хуруу нь маникюр хийсэн аятай хахахаха

bodogch 2018-01-10 64.62.197.60

“Хүн нэрээ, тогос өдөө” гэгч нэрэлхүү монгол агуулга өөрсдийн ур удмаа үлдээж л байвал гэсэн үгээгүй хятад хүнээс гарах араншингаар солигдоно. yag ene hesgiig l oilgohgui bsan yumdaa

zochin 2018-01-10 203.91.118.180

хоол идэж байгаа халбага нь киноны алдаа юу, орчин үеийн юм харагдах шиг, киног нь үзээгүй болохоор мэдэхгүй юм

Unshigch 2018-01-10 202.9.40.181

Uzeh shaardlagagui kino gj oilgoloo. Tsag munguu hemnie dee.

зочин 2018-01-10 103.10.21.111

Шүүмж уншаад ойлгодог болтол ч хол байна даа

Зочин 2018-01-10 43.242.242.59

Хятад хүний бичсэн зохиолоор Монголчуудын ахуйг харулна гэдэг чинь цаагуураа биднийг биднийг бусдад буруу ойлгуулах, монгол зан заншлийг байхгүй болгох, үгүйсгэх гэсэн хорон санаа байна. Зохиол мундсан биш ийм зохиолоор кино хийж байхдаа ч яадаг юм. Бодвол хятадууд ивээн тэтгэсэн биз

монгол 2018-01-10 77.154.202.211

хятадаас өөр юм мэддэггүй уншдаггүй юм байна... сэтгэлгээ нь [Хориотой Үг]

Зочин 2018-01-10 202.70.34.70

ene sedveer kino hiih hereggui sh dee, mongoloor duuren oor sonin goyo sedvuud baina, soliot ehiig Tserenpagma guaigaas oor iluu buteeh, ter ni mongold ahuidaa naadlsan dur hiij chadahguigees hoish oroldood hereggui biasiin, zugeer hun iuluulj, mungo oloh gesen atgag sanaa, zugeer neg jijighen oguulleg baisan, tom kino hiih bish. hiisen ch ingej bish

Зочин 2018-01-10 182.160.33.157

t

Зочин 2018-01-10 182.160.33.157

t

Topyydiig ! 2018-01-10 182.160.33.157

xoopond ni ALUUP xiilgej baixgyi uy daa. XAMAACHGYI yaj coliopoxiig taashgyi.

Зочин 2018-01-10 27.123.212.143

Одончимэг, Онон, Бархүү та нар хэнийг ил далд утгаар " доромжилоод" байнаа ???? Мөнгө олохын тулд яахаас ч сийхгүй шуналын туламнууд юм даа. Ичээч . Ёс суртахуун сэтгэл эмзэглэл байхгүй бололтой.

Чимгээ 2018-01-10 202.55.180.58

Солиот эхийн анхны сурталчилгаан дээрээ Одончимэг өөрөө кино зохиолыг бичсэн мэтээр золиолыг бичсэн Одончимэг гэж гаргаж ирж байсан Үүнээс нь бодоход л зөвхөн мөнгөний төлөө байдаг нь харагдаж байна.

Зочин 2018-01-10 202.9.40.217

Еэ хүүрээ. :P

mgl 2018-01-10 202.9.41.63

tiim baihaa, neg l buuj uguhgui baisan, mongol bish baijee. bid chini uur soyoltoi, ahiutai, setehuitei uls shuu dee.

Зочин 2018-01-10 27.123.212.143

Эннхүү уран бүтээлчид бүтээл хийж буй нэрээр халххвчилж мөнгө босгохын тулд үндэстэн ястаныг бүхэлд олон нийт, дэлхийн бусад үндэстэнд буруу ойлголт өгөхийг хүлээн зөвшөөрөх нь нийгмийн сэтгнл зүй гэх тайлбарлаж байгаа бол энэхүү киног бүтээгчид том эндүүрч байна. Ингэж өдөр бүр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэхүү киноны тухай мэдээлж буй нь уран бүтээлийн үнэлгээ бус зөвхөн олонд хүргэж ашиг орлогоо нэмэгдүүлэх гэсэн ядмаг арга заль шүү. Хошин урлагынхан үргэлж л мөнгөний төлөө улайрах юм. Үндэстэнийхээ нэр төрийг өчүүхэн ч болов бодох цаг болсон гэдгийг хатуу анхаараарай. Мөнгөнд дурлагсадаа.

fff 2018-01-10 66.181.170.110

[Хориотой Үг] Л БОЛ [Хориотой Үг] ШД ЭЭ. ЯГ ҮНЭНИЙГ ӨГҮҮЛЖЭЭ ЭНЭ ХҮН. ЯДАЖ МОНГОЛ АХУЙД ЗОХИЦУУЛАХГҮЙ, ҮЗЭЖ БАЙГАА ХҮМҮҮС НЬ Ч АНЗААРАХГҮЙ ҮЗЭЭД УЙЛААД БАЙХЫГ БОДОХОД БАС [Хориотой Үг] СЭТГЭЛГЭЭТЭЙ БОЛСОН БОЛТОЙ

Зочин 2018-01-10 182.160.33.157

t

Зочин 2018-01-10 182.160.33.157

on

Зочин 2018-01-10 182.160.33.157

t

UB 2018-01-10 182.160.33.157

xyn xynii yypeg epx gej ypuna OUYN CANAANII ktpuug . . . . BOLOBCOPLIIN YAM XIIJ UGUX SHAAPDLAGATAI.

ebdelcen um bna 2018-01-10 182.160.33.157

shaaxm

Зочин 2018-01-10 27.123.214.102

Uneniig helheer ataarhsan zahuu bolchihuu. Uursduu hyatad tsustai humuus bish bgada. Mongolchuudiig baga doromjlooroi bolovsrol muutai jujigchid

yab 2018-01-10 182.160.33.157

!

upubdcuup baital 2018-01-10 182.160.33.157

XULGAICHDIIN NIIGEM boloxnyy?

yab 2018-01-10 182.160.33.157

!

Зочин 2018-01-10 150.129.141.34

Монголчуудынхаа оюуны соёл оюуны ядууралд орсныг далимдужлж гаднын ч хамаагүй өрөвдөлтэй юмыг Монголчуудад тулган хүлээлгэж хүний зовлонгоор нэр төр хэдэн зоос олж авах гэсэн ядарсан арга юм байна даа янз нь

upubdcuup baital 2018-01-10 182.160.33.157

XULGAICHDIIN NIIGEM boloxnyy?

Зочин 2018-01-10 182.160.33.157

t

dopdoboo 2018-01-10 182.160.33.157

XULGAICHTAIGAA + UY YAAGAAD BAIGAAN BISHYY

ulc 2018-01-10 182.160.33.157

xapaagaad baigaan bishyy iim kinond bitii toglood baigaachdee.

ymap xynii byteel baix be -YAMAP AXUI YZYYLEED bna be? _ 2018-01-10 182.160.33.157

UB XOT MUU UMGYI xaa neg malgai shyypdeg baicnaac OOP BOLJEE. END L UCHIP NI BAIGAA.

umtai 2018-01-10 182.160.33.157

Солиотой, ядарсан хүнээр доог тохуу хийхийг үздэггүй, харин ч ядарсныг . . асардаг мөнөөх монгол .бахаа ханатал тоглож, харин хүүхдүүд чулуугаар шидлэнэ.

Зочин 2018-01-10 202.179.27.92

Хэхэ оркуудыг нам авсан байшдээ нус нулмистай нь хутгаад

Зочин 2018-01-10 103.11.195.34

Киног уйлж үзсэн. Ядарсан хүүхнийг ашиглаж байгаа эх, хүү хоёрыг үзэн ядаж, хүслээ гүйцэлдүүлээд хөөж явуулж байгаа хэсэг дээр үл итгэж үзсэн. Үнэхээр л монгол хүнээс хэзээ ч гарахгүй зөвхөн хятадуудаас л гарч болох авир, араншин байна лээ. \n

Мх 2018-01-10 202.131.247.35

ХЯТАД КИНО ГАРГАВАЛ ТВ-ҮҮДЭД МӨНГӨ ӨГӨӨД БАЙГАА ГЭСЭН 100 МЯНГАН ЮАНЬ ГЭЛ ҮҮ ХЯТАД ЗОХИОЛЧИЙН ЗОХИЛООР КИНО ХИЙВЭЛ 2-3 САЯИЙГ АВАХ БАЙХ ДАА.

Зочин 2018-01-10 103.11.195.34

Хэчнээн ядарсан ч монгол хүн эрүүл үр удам үлдээхийг л хүснэ. Ухаан солиотой ч болов үр удмаа үлдээе гэдэг бол хятад хүнээс л гарах зүйл. Тэгээд хятад хөрснөөс монгол руу дөхүүлэхээс биш бүрэн буулгах бараг боломжгүй. Гэхдээ л буулгаад хүмүүсийг уйлуулаад байгаа нь өөрөө урлаг байх даа.

Bilguun 2018-01-10 103.57.93.49

http://xsmoney.club/3063422798610/ ёстой сайн сайт байна бүртгүүлээд үнэгүй биткойноо аваад суртчилгаагаа үзээд байгаарай. маш хурдан cash-ээ өсгөх боломжтой юм байна цаг гаргаж чадвал суртчилгаа бол их юм байна

zochin 2018-01-10 103.57.94.101

ZAVAAN

trust 2018-01-10 66.181.160.98

нээрээ л тийм харагдсан шүү

Зочин 2018-01-10 122.201.22.96

Монголчуудын бас 1 мэддэг мөрддөг зан үйл бол ухаан муутай хүнээс хүүхэд гарвал үр удамдаа хэзээ 1 цагт тэр өвчин зовлонг давтах тул бас цээрлэдэг бсан даа. Энэ кинонд хүч цагаа зарсан залуусыг өрөвдөж бна. Гэхдээ юм болгонд бид миний ард түмэн яаж ханддаг билээ гэж бодож байх ёстой доо. Ялангуяа уран бүтээлчид мартахгүй дагаж мөрдөх мөшгин зүйл бол энэ шүүдээ. Хятадын хувьд зүгээр л талбайд зүтгэх 1 хүнийг бий болгох асуудал юм бишүү тааруухнаар хэлвэл

Зочин 2018-01-10 122.201.22.96

Монголчуудын бас 1 мэддэг мөрддөг зан үйл бол ухаан муутай хүнээс хүүхэд гарвал үр удамдаа хэзээ 1 цагт тэр өвчин зовлонг давтах тул бас цээрлэдэг бсан даа. Энэ кинонд хүч цагаа зарсан залуусыг өрөвдөж бна. Гэхдээ юм болгонд бид миний ард түмэн яаж ханддаг билээ гэж бодож байх ёстой доо. Ялангуяа уран бүтээлчид мартахгүй дагаж мөрдөх мөшгин зүйл бол энэ шүүдээ. Хятадын хувьд зүгээр л талбайд зүтгэх 1 хүнийг бий болгох асуудал юм бишүү тааруухнаар хэлвэл

Зочин 2018-01-10 122.201.22.204

MONGOL ZOHIOL OLDOOGUI YUMUU ESGEL ZAAVAL HYATAD ZOHOIL BAIH SHAARDLAGA BAIVUU.

Зочин 2018-01-10 122.201.22.204

HYATADIIN DAALGAVARAAR HIISIIN BAIHDAA.

Зочин 2018-01-10 122.201.22.204

HYATADIIN DAAGAVAR SANHUUJILT.

яг үнэндээ 2018-01-10 202.131.225.150

Энэ киноны зохиолыг уншиж байсан учраас "Шавар хэрэмний хүрээнд өрнөдөг нангиад ахуй, дотор хүний хар санаа, амиа хичээсэн, арчаагүй үзэл"-ийг "Өргөн уудам газар нутагт тааваараа амьдардаг, нүүдэлчин Монголчуудын ахуй хийгээд, үр удмаа ёс төртэй үлдээдэг, цагаан цайлган, өрөвч сэтгэлтэй, нийтэч үзэлтэй" Монголч хөрсөн дээр буулгах угаасаа боломжгүй

Монголоо мэдэхгүй юм уу 2018-01-10 122.201.22.96

Ингэж болохгүй ээ тэр хятад зохиолч нь хятад аа л бичсэн байхад монгол хаашаан монгол одоо ингээд хятадчлагдахд эхлэх үү ?? Маш их эсэргүүцэж байна монголчууд солиотой гэдэг үгийг ч үнэндээ хэрэглэдэггүй бсан ухаан муутай юм зайлуул гэж ярьдаг тэр зовлонт амьтныг нутаг усаараа мэдэж хаана яаж шүү явааг нь бүгд ч андахгүй өвөлд хөлпөөхгүй өлсгөж цангааахгүй авч яваад тэр нь ертөнцийн жамаараа дуусдаг тийм номтой бсан. Нутаг нугадаа муу үйл үйлдээд бвал муу хүн төрөх вий гэж цэрвэж цээрлэж амьдардаг тул ухаан муутай зовлонт нэгнээ дарлах доромжлох бүүр хориотой зүйл бсан даа. Нэг муу зүйлээс үүдэнд нутаг орон зон олонд гай та тах вий гэдэг бол монгол хүний санаж сэрэмжилж явах зүйл бсан даа . Монголоороо байцгаая тэхүү !!!!!!

Монголоо мэдэхгүй юм уу 2018-01-10 122.201.22.96

Ингэж болохгүй ээ тэр хятад зохиолч нь хятад аа л бичсэн байхад монгол хаашаан монгол одоо ингээд хятадчлагдахд эхлэх үү ?? Маш их эсэргүүцэж байна монголчууд солиотой гэдэг үгийг ч үнэндээ хэрэглэдэггүй бсан ухаан муутай юм зайлуул гэж ярьдаг тэр зовлонт амьтныг нутаг усаараа мэдэж хаана яаж шүү явааг нь бүгд ч андахгүй өвөлд хөлпөөхгүй өлсгөж цангааахгүй авч яваад тэр нь ертөнцийн жамаараа дуусдаг тийм номтой бсан. Нутаг нугадаа муу үйл үйлдээд бвал муу хүн төрөх вий гэж цэрвэж цээрлэж амьдардаг тул ухаан муутай зовлонт нэгнээ дарлах доромжлох бүүр хориотой зүйл бсан даа. Нэг муу зүйлээс үүдэнд нутаг орон зон олонд гай та тах вий гэдэг бол монгол хүний санаж сэрэмжилж явах зүйл бсан даа . Монголоороо байцгаая тэхүү !!!!!!

Зочин 2018-01-10 150.129.140.60

Odoo tsagt shudraga yosond urialsan, zov amidraliig surtalchilsan, oodrog temuuleltei tiim kino l sain hiih heregtei. Zovlon gunig ntr odoo hereggui. Hangalttai iimerhuu kinonuud hiigdsen. Niigmee sain zuil ruu urialsan, daGUULSAN KINONUUD HIIH HEREGTEI.

Зочин 2018-01-10 150.129.140.60

Mongol kino l geheer neg l ih zovlon, uilsan hailsan. Oor kino hiij chaddaggui yum uu? Ehiin hair iim geel dandaa iim uilsan hailsan yum hiij, teriig ni bugdeeree uzeed bj bh uu? Barag amidralgui zuileer kino hiij neg l ih zovlon. Getel kino urlag gedeg mash bayalag shuu dee.

zochin 2018-01-10 202.70.46.20

Шүүмжлэл гэхэд хэцүү л юм. Зүгээр л энэ бичсэн хүнийх нь хувийн сэтгэгдэл болоод 1900-аад оны амьдралын төсөөллийг нь хураангуйлсан зүйл гэвэл зохино.

Зочин 2018-01-10 202.21.106.116

Юу вэ? Харин ч харж чадсан байхад!

Мэддэг 2018-01-10 202.131.228.167

Warning: Spoilers ahead!!! Энэ тэр гэж юм мэдэх үү?\nReview юм уу? Plot summary маягийн юм бичих гээд байгаа юм уу? Яах гэж ч кино театраас буугаагүй киноны талаар нийтэд ийм юм бичиж байгаа юм, ойлгосонгүй.

Зочин 2018-01-10 202.131.245.243

5 буудлын энэ xятaд авгай монголчуудыг доромжилж л баяжиж явна даа. Монголчуудыг дээл өмссөн xятaд үндэстэн болгож хувиргах гэж байгаа юм. Түүнд xятaд зохиол л таалагддаг юм. Аглуу, энэ хоёр хоёулаа xятaд шүү дээ.

bitgii uliad bai 2018-01-10 202.70.40.138

tiim bsna ch yadiin, chamaar deer amidarch uzuuleh umtai humuus shu chi zugeer muruuruu salgalaad shulsee goojuulaad yavj bai ataarhuu cham shig novshnuud hezee ch hugjihgu

Зочин 2018-01-10 202.131.245.243

Урдаас санхүүжилтээ авсан кино юм билээ.

зочин 2018-01-10 122.201.22.53

киног үзлээ.үнэхээр уйлуулж бн.солиотой ч эх хүний агуу сэтгэлийг харуулж бн.киног бүтээгсэд үүнийг л харуулах гэсэн байх.түүндээ ч хүрсэн бн.яахав монгол ахуйг үзүүлэх нь киноны зорилго биш,хийж ажиллаж бг хүн шүүмжлүүлдэг зарчим л харагдаж бнуда

Зочин 2018-01-10 202.70.33.242

Бас бодууштай л шүүмж байна. Монгол ахуй гэдэг өөр, бас Монгол хүний ухаан хятад хүний хүний ухаанаас арай уужуу, идэх хоолгүй байлаа ч гэсэн ааруул, айраг, цагаахан бол ямар ч Итгэлт баян, Равсал панз бол харамлахгүй л дээ. Гэхдээ нийт агуулгаараа бол сайн кино болсон гэж бодно. Хамгийн гол нь кино шүүмж гэдэг талаас нь харах хэрэгтэй. Магтаал бол хэн ч чадах зүйл.

Заваарсан юм 2018-01-10 103.229.121.216

Наад заваарсан юмаа болиорой Урлаг гэж нэг өөр заваарал гэдэг бас нэг өөр зүйл шүү Амьдралын хэцүү байдлыг заавал ч нэг гарчиг тарчиг ахуйгаар байдлаар үзүүлээд байдаггүй байх шүү

хаха 2018-01-10 103.26.192.43

манайхана гэж шүүмжилхээс өөр зүйл хийж чадахгүй хүмүүс шүү. залхуу атаархуу улс л хүн шүүмжилдэг. \n

bitcoin 2018-01-10 202.9.47.178

ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН / задгай/ аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй.\nБүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно.\nhttp://btcclicks.com/?r=95b2c5b7\n

Зочин 2018-01-10 203.91.114.170

МОНГОЛ хүмүүс тоглосон авч МОНГОЛ КИНО биш. ямар ч монгол эр хэзээ ч солиотой хүүхнээр үр удмаа залгуулахдаа тулаагүй байх шүү. Бас манайх ядарч зүдэрсэн хүнийг одоо ч гэсэн улаан цайм хөөж туудаггүй л байхгүй юу. Шүүмж таалагдав

Зочин 2018-01-10 202.9.42.202

Зохиолыг монголчилж уран бүтээл болгосон нь сайшаалтаы биш үү, бүх юмыг яг ёсоор болгоно гэж юу бдгн тэгвэл тэр уран сайхны кино биш баримтат кино болно. Аливаа бүтээлд хэтрүүлэг бж бж тэр хүнд хүрдэг. Маш сайн тоголсон сайхан уран бүтээл бнлэ, чадкү бж шүүмжлэх дуртай. Мандухай кинонод сүүлийн үеийн пүүзтэй хүн морьноос унаж бдг том алдаа бдг л биздэ. Шүүмжлэхдээ бас зохимжтой юм шүүмжил

zochin 2018-01-10 66.181.187.160

Sain jujigchid gej medne. Unguts setgelgeetei humuus, oligtoi yum garahguiee, uzeh ch bodol alga,yamar yum hiih ni oilgomjtoi.

Зочин 2018-01-10 66.181.161.81

түүхчтэй угсаатан судлаачтай хамтарч ажилласангүй гэж шүүмжилсэн бн.Одоо киноны хошин шогийн сайн зохиолч бхгүй.зохиол бхгүй

Zochin 2018-01-10 43.242.243.24

Mash sain filosofitoi kino. Sain ch hiisen. Ugaasaa bid iim l bsaan uuriimhuu vnen turhiig hvleen zuwshuuruh l heregtei. Gambir jhan hudlaa bhoos busdaar SAIN. amjikt odnoi mundag

zochin 2018-01-10 202.170.70.16

Эх зохиолыг нь бариад л киног хийсэн гэж ойлгосон. Эх зохиол нь гадаад юм чинь яаж монголчлох юм бол доо.. сайн ойлгосонгүй. Жишээ нь Ромео Жулетта Гамлет гээд Шекспирын сонгодог жүжгүүдийг тэр хэвээр нь л тайзанд тавьдаг биз дээ. Харин зүгээр санаа аваад Монгол зохиол бичээд түүнийгээ Хятад шиг илэрхийлсэн бол энэ шүүмжлэл зохих мэт.

right right 2018-01-10 202.70.40.138

yaag tiim shu ene shuumjleed bgaa humuus ehleed zohioloo sudal

зочин 2018-01-10

хятад [Хориотой Үг] амин хувиа л сэтгэдэг сэтгэлгээ хэзээ ч монголчлогдохгүй бүр хэзээ ч үгүй . хятад сэтгэлгээтэй кино байна лээ

Зочин 2018-01-10 103.229.122.98

Bas dahiad helii. Buhniig uran buteel gedeg halhavchaar zuvtguj bolohgui. Mongolchuud iim amidraltai iim yos zuitei bgagagui. Bidnii uvug deedes bol bur ch ugui shu!!!

Зочин 2018-01-10 103.229.122.98

Yamar muuhai yum be. Mongolchuud iim humuus bish. Yalanguya bidnii uvug deedes unuugiin bidnees havigui undur yos surtahuuntai bsan. Zuvhun uursdiigu aldarshuulj od bolohiin tuld buhel buten undesteng ingej ulandaa gishgej uviagui zagnaj bolohgui bhda. Dahin helie Mongolchuud iim humuus bish!!!

Зочин 2018-01-10 27.123.212.142

Уучлаарай. Манай уран бүтээлчид бүтээл хийж буй сайшаалтай боловч ихэнх төлөв зовлон муу муухай бүхнийг хамаж үзүүлэх нь тийм ч сайн зүйл сайхан инерги биш дээ. Сайн сайхныг үзүүлж сайны үлгэр жишээнд уриалан дуудаж, зөв сайханы төлөө тэмүүлэл бий болгож манлайлах нь илүү үр дүнтэй. Муу дүр муухай санаа бодол үзсэн хүн гунигладаг. Сайханыг хараад инээж баясдаг шүүдээ. Нартай цэлмэг өдөр хүний сэтгэл ямар байдаг билээ яг л түүн шиг...

Зочин 2018-01-10 202.179.8.6

Зүгээр кино ярьж өгөөд, өөрийнхөөрөө бичээд байгаа юм шиг санагдлаа, уучлаарай. Зарим ном, эх сурвалжаас иш татан тухайн үеийн "Монгол" буюу "Монголжуулах" гээд байгаагаа батлах хангалттай сурвалжууд номын санд байдаг шүү дээ. Тиймэрхүү нотлох хэмжээний ном зохиолоос иш татан бичвэл илүү итгэл үнэмшилтэй юм шиг ээ.

зочин 2018-01-10

үгүй ,хятад ахуйд өссөн хятад хүн бол хятад нүдээр л ертөнцийг тунгаана энэ бол монгол ахуй монгол хүмүүс биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж