Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо шинэ оны өмнөхөн амаржиж, ихэр хүүтэй болсон билээ. Гурван охин, хоёр ихэр хүүгийн ээж, өнөр бүлийн гэргий болсон Анугийн 29 насны төрсөн өдөр энэ сарын 6-нд тохиожээ. Түүний төрсөн өдрийн бэлгүүдээс өөрийг нь хамгийн их баярлуулсан нь баярын бялуу байсан тухай фэнүүдтэйгээ хуваалцжээ. Урлагийн бүтээл шиг өөлөхийн аргагүй бялууг түүний хамаатны эгч Ануд зориулан бэлтгэсэн гэнэ.
Э.Бурам