
“Варяг” хөлөг онгоцыг ЗСБНХУ-д 1980-аад оны сүүлээр барьж эхэлсэн боловч тус улс задран унаснаар үйлдвэрийн боомтын орчим зэвэрч хоцорсон байна. Хар тэнгэсийн усан цэргийг Орос болон Украин хуваах тэр үед энэ хөлөг онгоц Киевийн мэдэлд оржээ. Барьж гүйцээгүй энэ онгоцыг Хятад Украинаас 1998 онд 20 сая доллараар худалдан авсан юм. Эхлээд хөвдөг казино хийнэ гэж байсан ч 2005 оноос эхлээд цэргийн мэргэжилтнүүд Далян хотноо цэргийн зориулалтаар өөрчилж эхэлжээ.
Үүнтэй зэрэгцэн онгоцны тавцан дээр байрлах нисэх онгоцыг туршиж эхэлсэн байна. Хөлөг онгоц дээрх ажил дуусмагц түүнийг нисгэгчдийг бэлтгэх ажилд ашиглах талаар орон нутгийн хэвлэлүүдэд бичсэн байна.
“Варяг” хөлөг онгоцны суурин дээр өөрийн гэсэн нисдэг онгоц тээгч хөлөг барьж байгааг Хятадын батлан хамгаалах яам ч баталсан юм. Одоогийн байдлаар хөлөг онгоцонд нэр өгөөгүй учир хятадын хэвлэл мэдэллийн хэрэгсэлд “Варяг” хэмээн нэрийдсээр байна. Тус хөлгийг туршиж эхэлснээр Япон болон зарим нэгэн барууны орнууд Хятадын зэвсэглэл хүчирхэгжиж байгаад сэтгэл зовинох нь тодорхой.