Telegram өөрийн блокчейн платформийг бий болгоно

Хуучирсан мэдээ: 2018.01.09-нд нийтлэгдсэн

Telegram өөрийн блокчейн платформийг бий болгоно

Telegram өөрийн блокчейн платформийг бий болгоно

Павел Дуровын мессенжер үйлчилгээний Telegram өөрийн гэсэн блокчейн платформийг бий болгож, бас өөрийн криптовалютийг үүсгэхээр төлөвлөж байна хэмээн TechCrunch бичсэнийг РИА Новости дамжуулжээ.

Уг хэвлэлд бичсэнээр шинэ платформаа Telegram Open Network, харин валютаа Gram гэж нэрлэх ажээ.

Санхүүжилтийг валютыг байршуулснаар шийдэх бөгөөд эхний ээлжийн байршуулалт харьцангуй их хэмжээтэй байх болно гэж тооцож байгаа ажээ. Яагаад гэвэл энэ шинэ стартап төсөл биш зах зээлд хэдийн байршиж, нэр хүндээ олсон үйлчилгээний нэрийн өмнөөс хийгдэнэ гэжээ. TechCrunch-д бичсэнээр 500 сая хүртэлх ам.долларын санхүүжилт босгож, валютын нийт нөөцийг 3-5 тэрбум ам.доллар хүргэх аж. Гэхдээ энэ нь урьдчилсан тооцоо гэдгийг онцолсон байна.

Павел Дуровын ойрын хүрээлэлд багтдаггүй хөрөнгө оруулагч нарт дор хаяж 20 сая ам.долларын хөрөнгө оруулах санал тавина, ингэхдээ криптовалютаар биш, биетээр байх ажээ. Нийт валютын дөрвөн хувь буюу 200 сая ширхэг нь Gram төслийг боловсруулагчдад дөрөв хүртэл жилээр хадгалагдана, 52 хувь нь дамлан худалдаалахаас сэргийлэх зорилготойгоор Telegram-д хадгалагдана. Харин үлдсэн 44 хувь нь олон нийтэд нээлттэй байх аж. Мөн Telegram энэ оны сүүл гэхэд цахим түрийвчний үйлчилгээгээ эргэлтэд оруулах юм байна. 

Криптовалютын зах зээлийг сонирхогчдын хувьд Telegram нь бараг харилцаа холбооных нь гол суваг болсны хувьд тэд энэ чиглэлд ингэж хөгжүүлэлт хийж байгаа нь зүй ёсны зүйл гэдгийг  TechCrunch онцолсон байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж