Дотооддоо үйлдвэрлэсэн онгоцыг туршина

Хуучирсан мэдээ: 2018.01.09-нд нийтлэгдсэн

Дотооддоо үйлдвэрлэсэн онгоцыг туршина

Дотооддоо үйлдвэрлэсэн онгоцыг туршина

"Оросын өөрсдийн үйлдвэрлэсэн зорчигч тээврийн МС-21 онгоцны эхний туршилтыг ойрын үед хийх болно" хэмээн ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин Facebook хуудсандаа мэдээлжээ. МС-21 нь оросуудын үйлдвэрлэж буй хоёр дахь лайнер юм.

“Эхний МС-21-300 лайнер ашиглагдаж эхэлснээс хойш 33 удаагийн туршилтын нислэгээ хийсэн. Харин хоёр дахь МС-21 онгоцны туршилт хоёрдугаар сарын сүүл, гуравдугаар сарын эхээр болно. МС-21 онгоцны эцсийн угсралтыг Эрхүүгийн нисэх онгоцны үйлдвэрт хийж байна” гэж тэр бичсэн байна.

Туршилт амжилттай болбол 2019 оноос онгоцыг үйлдвэрийн шугамд оруулах юм байна.

Дмитрий Рогозины хэлснээр эдгээр онгоц нь ПД-14 маркийн хөдөлгүүртэй ажээ. 

МС-21 бол оросуудын хийж байгаа шинэ цагийн зорчигч тээврийн хөлөг бөгөөд 150-211 зорчигчийн суудалтай. Энэ онгоц нь Оросын хуучны Зөвлөлтийн үеийн “ТУ”, “ЯК”, “АН” зэрэг онгоцыг орлох юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж