Газартай холбоотой асуудлаар иргэдийн санал, хүсэлтийг сонсож байна

Хуучирсан мэдээ: 2018.01.09-нд нийтлэгдсэн

Газартай холбоотой асуудлаар иргэдийн санал, хүсэлтийг сонсож байна

Газартай холбоотой асуудлаар иргэдийн санал, хүсэлтийг сонсож байна

Иргэдийн дунд мэдээлэлгүйгээсээ болж хохирох тохиолдол их гардаг. Тэр дундаа газартай холбоотой сэдвээр иргэдийн дунд төөрөгдөл, буруу мэдээлэл их байдаг. Тэгвэл газрын тухай хууль, түүний хэрэгжилт ямар байгаа болон газартай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэх зорилгоор ‘Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт’ сэдвээр хороо бүр дээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороод дээр очин иргэдэд газрын тухай болон холбогдох хуулиудыг зүйл заалт бүрээр тайлбарлан таниулах, иргэдийн санал хүсэлтийг сонсож, зөвлөгөө мэдээлэл өгч байна.

Ингэснээр иргэд олон нийтийн дундах буруу мэдээллийг залруулах, хуулийн дагуу эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэх юм.

Хэлэлцүүлгийн үеэр иргэд өөрт тулгарч буй газрын маргаантай асуудлаа хэрхэн шийдвэрлүүлэх гарц шийдлээ олж, газраа худалдан борлуулах, нэр шилжүүлэх тохиолдолд хуулийн дагуу хэрхэн шийдвэрлүүлэх, эзэмшил газраа хэрхэн өмчлөх, газрын төлбөрөө яаж төлөх гээд олон асуудлаар хамгийн ойроос мэдээлэл авч байгаад баяртай байна гэдгээ хэлж байв.

Хэлэлцүүлгийг нийслэлийн есөн дүүргийн нийт хороодод хуваарийн дагуу зохион байгуулж байна.

Эх сурвалж: нийслэлийн газрын алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж