31 компанийн 494,862 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.09-нд нийтлэгдсэн

31 компанийн 494,862 хувьцаа арилжжээ

31 компанийн 494,862 хувьцаа арилжжээ

2018 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 494,862 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Е-Моние’ (HCH+15%) болон ‘Монгол шевро’ (MVO+15%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Увс чацаргана (CHR-14.69%) болон Материалимпекс (MIE-14.68%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 52 ширхэг үнэт цаас 52,000,000 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,159.8 нэгж болж 0.79 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,443,574,181,863 боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж