БНСУ-ын Пёнчан хотноо өвлийн XXIII олимпийн наадам эхлэхэд нэг сарын хугацаа үлдлээ. Олимпийн наадмын бэлтгэл ажил ид өрнөж байна.
Өчигдөр /2018.01.09/ олимпийн тосгонд хэвлэл, мэдээллийнхэн байрлах /MPC/ байрыг бэлтгэж эхэлжээ.
Тус наадмын сайн дурын ажилчид олимпийн үеэр ажиллах сэтгүүлч, зураглаачдын байрлах байрыг тохижуулж, тэднийг хүлээж авах бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна. Тэд "Олимпийн тосгонд ажиллах хэвлэл, мэдээллийнхний байр бэлэн боллоо. Одоо бид та бүхнийг хүлээж байна" гэсэн урилгыг олон улсад илгээж эхэлжээ.
“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны төлөөлөгч болох сэтгүүлчид ажиллах юм.
БНСУ-ын Пёнчан хотод ирэх хоёрдугаар сарын 9-25-ны өдрүүдэд өвлийн XXIII наадам, гуравдугаар сарын 9-18-ны хооронд XII пара өвлийн наадам болно.