Импортлогчид түлш, шатахууны үнийг бууруулав

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Импортлогчид түлш, шатахууны үнийг бууруулав

Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчид энэ сарын 3-ны өдөр А80 болон АИ92 бензиний үнийг тус тус 90 төгрөгөөр нэмсэн. Харин Газрын тосны газар үүнд тооцоо судалгаа хийж үзээд компаниудыг дээрх үнээ 30 төгрөгөөр бууруулахыг уржигдар албан бичгээр үүрэгдсэн юм. Тэгвэл энэхүү албан бичиг амьдрал дээр хэрхэн хэрэгжиж буйг зарим компанитай холбогдож тодруулсан юм.

“Магнай трейд” компани өнөөдрөөс бензинийхээ үнийг тус бүр 30 төгрөг, дизелийн үнийг 100 төгрөгөөр хямдруулж эхэлж байгаа хэмээн төв оффисынхон хэлэв. Түүнчлэн “Содмонгол”, “Шунхлай” зэрэг компани өчигдрөөс дээрхтэй адилаар үнээ хямдруулсан байна. “Жаст групп” Улаанбаатар хотын салбаруудынхаа үнийг Газрын тосны газраас ирсэн албан бичгийн дагуу үнээ хямдруулсан бол өнөөдрөөс орон нутаг дахь салбаруудынхаа үнийг хямдруулахаар ажиллаж байгаа гэнэ. Тус компанийн орон нутагт борлуулдаг үнэ хамгийн дээд тал нь дизель 1910 төгрөг, АИ92 1740 төгрөг, А80 1520 төгрөгөөр худалдаалагддаг ажээ.

Б.УЯНГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж