Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Санжийн Пүрэв таалал төгсчээ. С.Пүрэв нь манай үргэлжилсэн зохиолын мастеруудын нэг байв. Тэрээр 1963 оноос Монголын уран зохиолд хөл тавьжээ. С.Пүрэв Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, Д Нацагдоржийн шагнал, Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн. Түүний ‘Уулын цуурай’, ‘Эх газрын чулуу’, ‘Оноо илүүдэхгүй’, ‘Уулын намар’ туужууд, ‘Сэтгэлийн илч’, “Гурван говийн зэрэглээ’, ‘Азын цэнхэр уул’, ‘Усаа дагаж жаргана”, ‘Эргүүлэг”, ‘Усны гудамж’ зэрэг бүтээлүүдийг нь монголчууд андахгүй. Тэрээр Утгын чимэг-2017 богино өгүүллэгийн наадмын тэргүүн байрыг ‘Уул өвгөн бүтээл’-ээрээ авсан билээ. Өвгөн баавайн гэр бүл, үр хүүхдэд нь мянга мянган уншигчдын өмнөөс эмгэнэл илэрхийлье.Ум сайн амгалан болтугай.
Б.БАТ
Холбоотой мэдээ