Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1 тоот ‘Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай’ албан даалгаврыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.9-д ‘Тусгай хамгаалалттай газар нутагт газар олгох ажлыг олон нийтэд ил тод нээлттэй чирэгдэлгүй зохион байгуулж ажиллах’ зорилтын хүрээнд Улсын тусгай хамгаалалттай газруудад газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын шинэчилсэн бүртгэл 2018 оны 01 дүгээр сарын 08-ны байдлаар 43 хувьтай явагдаж байна.
Улсын тусгай хамгаалалттай газруудад газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын шинэчилсэн бүртгэлийг 2018 оны 01 дүгээр сарын 21-нийг дуустал сунгахаар болсон тул иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Эх сурвалж: БОАЖЯ