Ньюс хөтөч: МҮЭХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: МҮЭХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: МҮЭХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • ЗДТГ-ын А танхимд НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана.
  • “Нутгийн шийдэл сан” ТББ-аас “Цэвэрч монгол” төслийн хүрээнд дүүрэг, хөдөө орон нутагт “Жорлонгоо өөрчилье” номын агуулга бүхий байгаль экологид ээлтэй жорлонгийн шинэ шийдэл, арга технологи, бизнесийн боломжийг танилцуулах сургалтыг энэ удаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулна. Сургалт дүүргийн иргэний танхимд 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.

09.30

  • "Bloomberg TV Mongolia" телевизээс санаачилсан "Утаагүй Улаанбаатар" сэдэт форум Blue Sky зочид буудлын Diamond Hall танхимд болно.

10.00

  • Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуульийн хэрэгжилттэй танилцах, салбарын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа салбарынхантай уулзана.

11.00

  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарт татварын нэмэгдэл болоод бусад асуудлаар хугацаатай мэдэгдэл хүргүүлэхээр болсон талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Төрийн ордны А танхимд хэвлэлийн хурал хийнэ.
  • МҮЭХ-ноос цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал МҮЭХ-ны байранд болно.

12.00

  • Г.Номуундарь охины өмгөөлөгч болон хүчирхийллийн эсрэг төрийн бус байгууллагын төлөөллүүд "Өдрийн сонин"-ы Асуух  эрхийн танхимд мэдээлэл хийнэ.

  • Нийслэлийн цагдаагийн газраас өнгөрсөн онд нийслэл хотод бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө. Хэвлэлийн бага хурал Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвд зохион байгуулагдана.

13.00

  • Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлнэ. Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг бүрэн хориглох тухай гэх мэт 21 асуудал хэлэлцэнэ.

14.00

  • Төрийн байгуулалтын байнгын хорооноос ‘Их жанжин Д.Сүхбаатар’ танхимд ‘Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн асуудал, туршлага’ сэдвээр Улсын Бага Хурлын гишүүд, 1992-1996 оны Улсын Их Хурлын гишүүд оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулна.
  • Батлан хамгаалах их сургуулийн Соёлын төвд JCI Лидер салбар байгууллагаас 2016 онд санаачилсан элэгний вирусын эсрэг “Live + R” төслийн 2 дахь үе шатын нээлт болно. Төслийн хүрээнд ДЭМБ-тай хамтран энэ удаад СХД, СБД, ЧД-ийн иргэд мөн Цэргийн албан хаагчидыг хамруулан элэгний вирусын сургалт,шинжилгээ, вакцинжуулалтыг үнэ төлбөргүй хүргэх юм.

 

ТӨРИЙН ОРДОНД

09.00

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан  “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.  Хэлэлцэх асуудал:

  • Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

14.00

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох;
  • Дэд хорооны даргыг сонгох тухай /Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо/;
  • Ажлын хэсгийг өөрчлөн байгуулах тухай /Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн/;

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Г” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

  • Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж