Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганболд, Ж.Батзандан нар өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2018.01.09-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганболд, Ж.Батзандан нар өрсөлдлөө

Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганболд, Ж.Батзандан нар өрсөлдлөө

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2018.01.09/ хуралдаж, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох суудлыг хэлэлцлээ. Дэд хорооны дарга УИХ-ын гишүүн Д.Ганболдыг томилох саналыг Хууль зүйн байнгын хорооноос санал болгосон ч УИХ-ын гишүүн Л.Болд Хүний эрхийн дэд хорооны даргаар Ж.Батзанданг томилох санал дэвшүүлэв. Нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Хүний эрхийн дэд хороонд цөөнхийн бүлгийн төлөөллөө оролцуулах ёстой гэдэг үүднээс УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэр дэвшүүлж байна. Ер нь бол өнгөрсөн хугацаанд Хүний эрхийн дэд хороонд иргэдээс ирсэн гомдлыг хэлэлцэх, хүний эрх зөрчигдөж байгаа асуудлыг авч хэлэлцэж, шийдвэр гаргах хүрээнд авч хэлэлцэж байх нь зөв. Өмнө нь Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан шоронд нас барсан нь хүний эрхийн асуудал зөрчигдсөн үйлдэл байсан. Хүний эрхийн дэд хороо бол хуулийн байгууллагад шаардлага тавьдаг, хариуцлага ярьдаг, иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг барьж очиж зөрчлийг арилгах зэрэг эрх үүрэгтэй байдаг. Эрх үүргийнхээ хүрээнд хүний эрхийн асуудалд анхаарч ажиллаарай. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Хүний эрхийн дэд хорооны даргаар томилох болохоор ирцээ бүрдүүлээд хүрээд ирдэг. Гэтэл хүний эрх зөрчигдөж байгаа асуудлыг хэлэлцэх гэхээр Хүний эрхийн дэд хороо, Тусгай хяналтын дэд хороод ч гэсэн анхаарахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Дандаа ингэж амьдрах уу гэдэг асуулт гарч байна. Сая хамтарсан байнгын хорооны хуралдаанаар 1930 оны хэлмэгсдийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Гэтэл тэр хэлмэгдүүлэлт чинь өнөөдөр ч үргэлжилж байна. УИХ-ын гишүүд бид энэ асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна. Ялангуяа С.Зориг агсны хэргийн талаар Хүний эрхийн дэд хороо, Тусгай хяналтын дэд хороо ч гэсэн тодорхой судалгаа, сонсгол хийх шаардлагатай байна. Хэн нь ч Хүний эрхийн дэд хорооны дарга болсон энэ асуудалд онцгой анхаарах ёстой. 

Үүний дараа санал хураалт явуулсан ч хоёр нэр дэвшигчийн хэн нь ч олонхын санал авч чадаагүй учраас байнгын хорооны дараагийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхээр боллоо. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж