Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос U-15 насны улсын аварга шалгаруулах тэмцээнийг /УАШТ/ “Буянт-Ухаа” спортын ордонд зохион зохион байгуулж байна. Өчигдөр нээлтээ хийсэн 6 дахь удаагийн өсвөрийн УАШТ-д эрэгтэй 27, эмэгтэй 16 багийн тамирчид өрсөлдөж байна. Тэмцээнд Улаанбаатар хотоос гадна Дундговь, Өмнөговь, Багануур, Дархан, Архангай, Хэнтий, Дорнод, Баянхонгор аймгаас баг тамирчид иржээ.
Энэ удаагийн УАШТ-ээс Монгол Улсын 15 хүртэлх насны өсвөрийн шигшээ багийг бүрдүүлэх бөгөөд тэмцээнийн аваргууд Пүрэв гаригт тодорно. Энэхүү тэмцээнээс шалгарсан өсвөрийн шигшээ баг ирэх гуравдугаар сарын 29-нөөс ХБНГУ-ын Берлин хотноо болох “Easter Cup” тэмцээнд оролцох юм.