"Х.Бадамгэрэл шиг модель бэлтгэхийг хүсдэг" гэжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.09-нд нийтлэгдсэн

"Х.Бадамгэрэл шиг модель бэлтгэхийг хүсдэг" гэжээ

"Х.Бадамгэрэл шиг модель бэлтгэхийг хүсдэг" гэжээ

 “Гоёл-2017” наадмын топ моделиор Т.Халиун тодорч  отгон моделиор нэрлэгдсэн билээ. Тэгвэл түүнийг 2014 оны ‘Гоёл’-ын топ модель Х.Бадамгэрэлийн багш гэдгийг загварынхнаас өөр мэдэх хүн цөөн. Тэрбээр Х.Бадамгэрэлийг загварын салбарт хөтлөн оруулж, зааж зөвлөж иржээ. Энэ талаар отгон топ ярилцлага өгөхдөө  “Би топ модель Х.Бадамгэрэл шиг моделийн шигшээ багийг бүрдүүлж, загвар өмсөгч гэж хэн бэ, тэр дундаа модель, мисс хоёр юугаараа ялгаатай юм бэ? гэдгийг ойлгуулж таниулах юмсан гэж боддог. Модель хүн  бол нэг үгээр цав цагаан цаас. Тэр цаасан дээр дизайнер хүссэн зүйлээ буулгана. Дизайнерын буулгасан тэр дахин давтагдашгүй бүтээлийг модель  хүмүүст ойлгуулж, гаргаж ирэх ёстой.  Харин мисс бол хувь хүн талаасаа олон нийтэд танигдах ёстой, хувийн карьер өндөртэй байдаг гэж ойлгож болно” гэжээ.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж