Трамп төрийн дууллаа мартав уу?

Хуучирсан мэдээ: 2018.01.09-нд нийтлэгдсэн

Трамп төрийн дууллаа мартав уу?

Трамп төрийн дууллаа мартав уу?

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Атланта хотод болсон коллежийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр төрийн дууллаа буруу дуулжээ. Түүнийг талбайгаас гарахад цугларсан олны зарим нь эсэргүүцэн, хашгирцгааж, анзаараагүй зарим нь алга ташсан байна. 

Трамп өмнө нь Америк хөлбөмбөгийн тамирчдыг төрийн дуулал, далбаанд хүндэтгэл үзүүлээгүй хэмээн хатуу шүүмжилсэн юм.  Өнгөт арьстнуудын эрхийн төлөө тэмцэгчид хөлбөмбөгчдийн дээрх үйлдэл бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хандлага болон өнгөт арьстнуудад шударга бус хандаж буй цагдаа нарын үйлдлийг эсэргүүцсэн хэмээн Трампт тайлбарлах гэж оролдсон боловч талаар өнгөрсөн.  Харин Трамп өөрөө төрийн дууллаа буруу дуулж байгааг энэ удаа олон хүн олж анзаарсан гэнэ.

Төрийн дууллаа буруу дуулсан АНУ-ын ерөнхийлөгчийн энэ алдааны талаар америкчууд твиттерт шуугиж эхэлсэн байна.

Эх сурвалж: AP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж