Амиа алдсан 13 настай охины хэрэг шүүхэд шилжжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.09-нд нийтлэгдсэн

Амиа алдсан 13 настай охины хэрэг шүүхэд шилжжээ

Амиа алдсан 13 настай охины хэрэг шүүхэд шилжжээ

Таван сарын өмнө 13 настай охин учир битүүлгээр нас барсан хэрэг гарсан. Талийгаачийг архины гүн хордлогын улмаас нас барсан байж болзошгүй гэх шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлт гарч байсан. Энэ дүгнэлтэд талийгаач охины эцэг, эх болоод өмгөөлөгч санал нийлэхгүй, гомдолтой яваа. Тэгвэл ирэх пүрэв гаригт буюу нэгдүгээр сарын 11-ны өдөр 09.30 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болох тов гарчээ.  Үүнийг зарим мэдээллийн сайт хэргийг шүүх хурал болно гэж ташаа мэдээлж буйг албаны эх сурвалж мэдээлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай шинэ хуульд  хэргийг шүүх хурлаас өмнө урьдчилан хэлэлцдэг байхаар заасан. Энэ нь хэргийн хохирогч, холбогдогч нарын талууд маргаж буй хуулийн зүйл заалт болон хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай хийсэн эсэх, хэргийг нотлох  хөдөлшгүй баримт цугласан эсэхийг хэлэлцдэг. Хэрэв хэлэлцүүлгийн үеэр шүүгч хэргийн мөрдөн байцаалт дутуу гэж үзвэл прокурор руу буцаана. Эсрэгээрээ нотлох баримтууд хангалттай байж, яллагдагчийг шүүх ёстой гэж үзвэл шүүх хурлын товыг зарлах юм.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь-эхийн “Очир төв” гэх зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн мөрдөн шалгах ажиллагааг цагдаа нар гурван сар хийж, өнгөрсөн арваннэгдүгээр сард прокурорт шилжүүлсэн билээ. Прокурор хэргийг хянаж дуусаад өнгөрсөн арванхоёрдугаар сарын 13-ны өдөр харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлээд  байсан юм.

Талийгаач охины үхэлд хэрэг гарах үед хамт байсан Э.Амарболд, Д.Жавхлан нарыг сэжиглэн байцаан, саатуулсан.

Д.УУДАМ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж